216 хүүхэд үдийн цайндаа хорджээ
Манай улс бага ангийн сурагчдийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа билээ.
Гэвч өнгөрсөн хугацаанд үдийн цайныхаа эрүүл ахуйд бүрэн анхаарал тавьж чадаагүй улмаас хэд хэдэн сургуулиудын сурагчид үдийн цайндаа хордож байсан. Энэ байдал дахин давтагдсаар байна. Тухайлбал, саяхан Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 1-5 дугаар ангийн бүх бүлгийн 216 хүүхэд үдийн цайндаа хордсон байна. Тэдгээр хордсон хүүхдүүдээс 24 нь эмчийн үзлэгт ороогүй байгаа бөгөөд хордуулсан хоолноос нь дээж аван мэргэжлийн байгууллага шинжилгээ хийж байгаа аж.
URL:













