Цочир хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээгээр өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр хасах 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ.

Түүнчлэн 26-27-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэх юм байна.

27-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Р.Мишээл


URL:

Сэтгэгдэл бичих