Шоу бизнесийн хамгийн орлого өндөртэй эр

“Х Фактор” болон “Их Британичуудад авьяас бий” шоу нэвтрүүлгээр амжилтад хүрч чадсан продюссер Саймон Коуэл энэ салбартаа хамгийн их ашиг олдог ажээ.

Тэрбээр жилд доод тал нь зөвхөн шоу нэвтрүүлгээс 1.5 сая ам.доллар халаасладаг бол зар, сурталчилгаа студийн ашиг орлого нь хоёр сая ам.доллар хол давдаг аж.

Түүнчлэн, ааш муутай ч авьяас чадвартай Саймоны нэвтрүүлгийг зөвхөн Миаими хотод 10.3 сая хүн бямба гаригийн үдэш бүр тогтмол үздэг гэнэ.

Өнгөрсөн онтой харьцуулахад Саймоны үзэгчид хоёр саяар нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ.


URL:

Сэтгэгдэл бичих