11-р ангийн сурагч ангидаа газ цацсан байна

Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч   ангидаа санамсаргүй байдлаар газ шахсан хэрэг гарчээ. Газ цацсаны дараагаар анги дотор байсан сурагчдын нүд аргаж, хоолой боогдож эхэлсэн гэж багш нар мэдүүлсэн байна. Үүний улмаас тус ангийн таван сурагч ухаан балартаж, хоёр хүүхдийн  амьсгаа нь боогдож эмнэлэгт хүргэгджээ. Сургуулийн захиргаанаас хурдан шуурхай арга хэмжээ авч, холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байна. Ухаан балартсан сурагчдыг түргэн тусламжийн эмч нар авч хүлээн авахад хүргэжээ. Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хоёр охин нь хэвтэн эмчлүүлж, нөгөө гурван сурагчийн бие гайгүй байсан учир гэрт нь гаргасан байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор  Цагдаагийн байгууллагаас сүүлийн үед  газтай холбоотой хэргүүд их гарах болсон хэмээсэн байна. ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Шок” газны найрлагад перц агуулагдсан бөгөөд хүний амьсгалыг боогдуулдаг аж. Зөвхөн хүчний байгууллагуудад ашигладаг газ хэрхэн яаж сургуулийн сурагчийн гарт очсоныг одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих