Үндэсний цэцэрлэгт хүрээлэн арванхоёрдугаар сар хүртэл ажиллахгүй

Үндэсний цэцэрлэгт хү­рээ­лэнд хийгдэж буй бүтээн байгуулалтын зарим ажлаас шалтгаалан түр хугацаагаар үүдээ барьжээ. Тус талбайд 300 орчим автомашины зог­соол, 2.6 километр тойрог бүхий гүйлтийн болон дугуйн зам барих ажил хийгдэж бай­гаа бөгөөд иргэдэд гэмтэл учруулж болзошгүй гэж үзэн ийнхүү хэсэг хугацаанд үүдээ барьсан аж.

Уг бүтээн байгуулалтын ажил ирэх арванхоёрдугаар сарын 1-нд дуусах юм байна.    Дашрамд дурдахад цэцэр­лэгт хүрээлэнгийн 1.6 га талбайг Сөүл хотын нэрэм­жит болгон тохижуулж байгаа гэнэ. Харин иргэд болон то­моохон судлаачдын зүгээс өөрсдийн орны томоохон цэцэрлэгт хүрээлэнд үндэс­ний уламжлалыг хадгалсан түүх, дурсгалын бүтээл, үзмэ­рийг бий болгох нь чухал хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа ажээ.

Д.ДАВАА


URL:

Сэтгэгдэл бичих