О.Магнай архи, пиво үйлдвэрлэгчдэд тусгай зөвшөөрөлтэй ярихыг хатуу анхааруулав

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өнөөдөр архи үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалт нээлттэй болсон бөгөөд согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгчид зар, сурталчилгаагаа хуулийн хүрээнд явуулахгүй, ноцтой зөрчиж байгаа тул сануулга өгч, буруугаа ухамсарлаж өмнө нь тогтоосон 10 сая төгрөгийн торгуулиа төлөхийг сануулсан байна.

Тэрбээр энэ талаар “Ялангуяа АПУ, Спирт бал бурам” компанийхан өдөр тутам явуулж байгаа зар сурталчилгаандаа хор уршигийн талаар ганц үсэг байхгүй байсан. Одоо цаашдаа би хэдхэн төгрөгийн торгууль тавьчихаад түүнийхээ араас хөөцөлдмөөргүй байна.

Хэрвээ тавьсан шаардлага биелүүлэхгүй бол ярих юм байхгүй, тусгай зөвшөөрөлтэй чинь ярина гэдгийг хатуу анхааруулж байна” гэлээ. Мөн архины үнэ өссөнтэй холбогдуулан хуурамч архи үйлдвэрлэж болзошгүй тул сэрэмжлүүлэг хийж, бараа тэмдэгтүүдээ сайжруулж, хяналттай байхыг хүслээ.


URL:

Сэтгэгдэл бичих