Гаалийн ганцхан даргынх нь гадаад томилолт тэрбум давдаг гэнэ үү

Гаалийн албаныхан гэмт хэрэгт холбогдох нь холбогдож, гэмт үйлдэл хаацайлах нь хайцаалж, буян болгоныг гаргасаар байгаа нь үнэн билээ. Гаалиар бурхан гаргах гэж байгаад баригдлаа л гэдэг, хөлдөөсөн чоно гаргах гэж байгаад баригдахын даваа нь гаалийн байцаагчидтайгаа зугтжээ л гэдэг.

 

Энэ бүх үйл явдлууд Гаалийн салбарынхныг үндэсээр нь өөрчилж, үүргийн ухамсарлах зайлшгүй шаардлага байгаа гэдгийг харуулсаар байна. Гэхдээ энэ хэргүүд бол зөвхөн байцаагчдынх. Харин дарга цэрэг нарын хэрэг нь тусдаа байгаа гээд боддоо.

 

Гаалийхны зөвхөн нэг даргынх нь гадаад томилолтын мөнгө тэрбум төгрөг давдаг тухай учир мэдэх хүмүүс ярьж байна. Ер нь төрийн дээд албаныхны гадаад томилолт нэрээр ард иргэдийн татварын мөнгийг нэлээд үрэн таран хийдэг сурагтай.

 

Нэг нь бүр тэрбум төгрөгөөр гадаадад томилолтоор явж байна гээд бодохоор энэ асуудал дээдсийнхний хүрээнд хүчтэй яригдах нь аргагүй юм. Харин энэхүү тэр бум төгрөг “гарзддаг” Гаалийн даргаар дэд дарга Д.Оюунчимэг гэх хадагтай тодорсон талаар ч жиг жуг яригдаж байна. Хэдийгээр энэ мэдээлэл баттай гэх баримтгүй ч түүнийг хардаж үндэслэл байгаа аж.

 
Д.Оюунчимэг  хатагтайн гэрийн бүлийн хүн нь манай улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Ц.Сүхбаатар гэнэ. Уг нь элчин сайдууд томилогдохдоо гэрийн бүлийхэнтэйгээ явдаг. Харин Ц.Сүхбаатар элчингээр явахдаа эхнэрээ үлдээгээд явжээ. Учир нь түүний эхнэр Д.Оюунчимэг нөхөрөө дагаад явахаас илүү ажилтайгаа үлдэхээр шийдсэн байна.

 
Мэдээж нөхөр хүүхэд нь Бээжинд байдаг болохоор Гаалийн газрын дэд дарга энэ хатагтай байс гээд урд хөршийг зорьдог байна. Баасан гаригт яваад нэг дэх өдөр эргэж ирэх гэх мэтээр Бээжин Улаанбаатар хоёрын хооронд агаараар тодоос тод жим тавигджээ. Гэвч мань хүн ингэж Бээжинг зорихдоо өөрөө мөнгө гаргадаггүй байсан талаар гаалиас ирсэн бор шувуу ниссээр байна. Өөрөөр хэлбэл тэрбээр ингэж явах болгондоо гадаад томилолт хэмээн татварын тэр бум 200 гаруй мянган төгрөгөөр Бээжин явсан гэнэ. Гэхдээ Гаалийхан энэ талаарх тодорхой мэдээллийг нэлээд нууцалж байгаа бөгөөд хэрэг төвөгт орооцолдсон хэрэг дээр давс нэмчихнэ хэмээн сүрдэж байгаа сурагтай.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих