МУАЖ Ц.Төмөрбаатар 60 насны босгон дээр удам залгах хүүтэй боллоо

Алдарт жүжигчин Цагааны Цэгмидийн хүү жүжигчин Ц.Төмөрбаатар одоо үеийн мундаг жүжигчдийн нэг гэдэгтэй маргах хүн үгүй. Залуудаа Ю.Цэдэнбал даргын дүрийг бүтээж Ардын жүжигчин цол авч байсан тэрбээр одоо 60 насны босгыг алхаж яваа.
СУИС-д багшилж байхдаа оюутнуудынхаа дундаас өөрөөсөө 10 гаруй насаар дүү бүсгүйг амьдралынхаа ханиа болгосон. Тэд найман жилийн өмнө анхны охиноо өлгийдөн авч байсан. Харин жүжигчин маань битүүхэндээ голомт залгах хүү гараасаа хэмээн залбирч суудаг байсан тухайгаа өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан. Тэгвэл түүний энэ хүсэл биелж, залуу гэргий нь хэдхэн хоногийн өмнө нярайлж, хосууд хүүтэй болжээ. Ийнхүү Ардын Жүжигчин Ц.Төмөрбаатар 60 насны босгон дээр удам залгах хүүтэй боллоо.
Г.Мөрөн www.uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих