Коммунист “сүнс” Монголд яагаад эргэлдээд байдаг юм бэ!

“Улаан Ху-гийн үлдэгдэл. Юун коммунист юм бэ дээ” хэмээн бага байхад томчуул  биенээ  хэл­дэг байсан нь санаанд оров.  Хэн нэг найз нь даргыгаа хэт шүтэж,  хэл­сэн үгнээс нь ч гарахгүй  “ко­мун” царайлахыг  тэд ингэж дам­шиг­ладаг байсан аж. Харин 1990 оны эхээр Монголд ардчилал бий болсноор энэ үзэл  аажмаар үгүй болж  буй нь эрс мэдэгдэж бай­лаа.  Гэвч Ардчилсан Монгол Улсад коммунистуудын хөрс бүр мөсөн арилаагүй болох нь  МАХН-ын дарга Н.Энхбаярын ба­рив­чилгааны үеэр маш сайн мэд­рэгд­лээ.
Уг нь 70 жилийн түүхтэй МАХН-ыг 90 жилийн түүхтэй  МАН болгосон тус  намын залуу удирдлагууд “Ху”-гийн үлдэгдэл бо­лохоос татгалзаж, нэрээ соль­сон. Хэдийгээр коммунист нэр­нээсээ эхлэн салж, дэлхийн ард­­чилалд нэгдэх сэтгэл хум­сын толион хэртэй харагдаж бай­гаа нь  өнгөн тал ч гэлээ бас  хонгилын үзүүрт гэрэл харагдах дайны найдлага төрүүлж байлаа. дэлхийн Коммунист байсан ба­раг бүх улс тэр үзлийг халсан байхад зөвхөн Монголд “коммнуизмын сүнс”  эргэлдсээр байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Ар­дын намынхан “Х” үсгээ авч хаян ардчилсан орны  улс тө­рийн амьдралын өнгө төрхийг то­дорхойлохыг хичээж, намаа хагаран бутаргах эхлэлийг тавьсан оролдлогыг  улс төр судлаачид үнэлдэг юм билээ. Хар үгээр хэлбэл, МАХН МАН болсноор намын дотоод амьдралаас нь “ко”  үзэл ангижраагүй байгаа ч  ядаж гаднаас нь харахад хэлбэр төдий өөрчлөлт хийж буй нь бас л бодууштай, авууштай зүйл.  1921 онд МАН-ыг байгуулахдаа тухайн үеийн сэхээтнүүд  АНУ-д амьдарч асан Дилав хутагтад очиж, ямаршуухан нам болохыг асуусанд “Монгол орныг олон жил авч явах их сайн нам болох юм байна, олон сайхан хүмүүс намд байх юм, гэхдээ 90 л наслах юм байна” гэж хариулсан  тухай  яриа сүүлийн үед гараад байна. Шашны талаасаа МАН энэ онд  нас  эцэслэх нь  тодорхой болчихоод байгаа  ч  цаашид шинэ үзэл баримтлалаар явахыг нь хэлсэн байж ч болох. Нэг хүнийг тахин шүтээгүйгээс болж, үүрэг даалгаврыг нь биелүүлээгүйгээс  намын жу­рамт нөхдөө ч хайр найргүй хэл­мэгдүүлж байсан гашуун түүхийг тэд  давтахыг хүсээгүй ч байж мэднэ.  Ямартай ч МАХН-ын 26 дугаар их хурлаас хойш МАН-д үзэл бодлын тэсрэлт гарсан гэж хэлж болно.  Нэг хэмнэлтээр алга  нижигнүүлдэг хурлууд эцэслэгдсэн. Намын удирдлагуудаа янз бүрээр хэлэх, шүүмжлэх огцруулахыг шаардсан албан бичиг өгөх, намаас  гарна орно гэж айлгасан захидлуудыг  гишүүдээс нь ээлж дараалан явуулж байсан удаа 90 жилийн түүхт  МАН-ын түүхэнд  хэзээ ч байгаагүй, өнөөдөр л болж байна. Энэ бүхэн шинэ үзэл баримтлалтай холбоотойгоор төдийгүй дарангуйлал гэх зүйл нь бүдгэрсний шинж тэмдэг ч байж болох.
Харин намын үзэл баримт­лалыг шинэчлэх, нэр солих шийдвэрийг МАХН-ын дарга Н.Энхбаярын хамсаатан дагал­дагч нар буюу жинхэнэ өнөөх  “улаан ко”-нуудын үлдэгдэл болох  хүмүүс  буруутгаж эхэл­лээ. Ойрын үед Сүхбаатарын талбай дээр болж байгаа үйл явдлыг харахад өөрийн эрхгүй ингэж бодогдлоо. Өнөөх л үндэсний удирдагч, нэг хүнийг дахин шүтэх сэтгэлгээнээс гарч чадаагүй дийлэнхи нь нас­­тай голдуу хүмүүс.  Хотод амьдарч буй нь гудамжинд жагсч,  Төрийн ордныг гороолон  хаврын хавсаргыг ч  үл ажран   Н.Энхбаярыг  суллуулахыг  шаардана. Хэдийгээр хаврын зэвэргэн өдрийг үл ажран суух тэдгээр хөгшчүүлийг жагсаал хийлгэх болсон гол  хөшүүрэг нь мөнгө гэж буй боловч  өнөөх үзэл суртлынх нь үлдэгдэл байгаад гол учир байгаа юм.  Хөдөөд бол  хөгшдийн аяга цай оочих зуураа ярьж буй гол сэдэв нь мөн л Н.Энхбаярын баривчилгаа.  Түүнийг суллах болов уу. Эсвэл үгүй юу гэсэн хардлага таамаг.  “Арай ч дээ,  Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг  ингээд хориод аваад явж болдог юм уу” гэж халаглахдаа Н.Энхбаярыг МАХН-ыг 20 жил  шахам удирд­сан дарга гэх өнцөг тэдэнд ха­рагдаж байгаа болохоос  улсын хөрөнгийг завшсан одоогоор сэжигтэн гэж бодож ч үл зүрхэлнэ.  Тэдэнд тйим бодол орж ирэх ч үгүй. Яагаад гэвэл тэдний тархинд тийм томъёо байхгүй. Авлигын загалмайлсан эцэг гэх Н.Энхбаярын  мундаг сэтэртэй нь бол тэд  хэзээ ч үл эвлэрнэ гэдгээ нуухгүй байгаа. Нөгөө талаас ийм үзэл сурталтай  нөхдүүд ядарсан цагт нь тус болно гэдгийг Н.Энхбаяр урьтаж харсан  нь ойлгомжтой. Н.Энхбаяр болон 70 жилийн үзэл сурталтай коммунист МАХН тийм нөхдүүдийг хэдэн мянгаар нь бойжуулсан, тэдний ихэнх нь одоо ч бий. Хийсэн хэрэг, хэлсэн үг нь буруу  ч, бай зөв ч бай, өөрийг нь шүтэх хүмүүс  хэрэгтэй байсан болохоос олон жил дарангуйлсныг нь илчлэх шинэ үзэлтэй нам түүнд хэрэггүй байсан байх. Тэгэхээр  өдийг хүртэл коммунист үзэл суртлыг  баримталж ирсэн нам нь хүртэл нэг хүний дарангуйллаас залхаж, өөрчлөлт шинэчлэлийг хийгээд байхад  хөрс нь байсаар. Коммунист “сүнс” Монголд яагаад эргэлдээд байдаг юм бэ? Хараал уу, ерөөл үү. Цаашид энэхүү хөрсний усалгааг тасалж, хойч үеэ хүмүүжүүлэхсэн. Ард­чилсан үзлийг зөвөөр ойл­гуулах хариуцлага улс төрийн намуудад үлдэж  байна.  МАХН МАН болж, коммунист нам үгүй боллоо хэмээн нэг хэсэг бид бичиж байлаа. Гэтэл ямар нүгэл үйлдсэн болоод Монголд зөвхөн коммунизмын сүнс босч ирээд байдаг юм болоо. Энэ бол 1990 онд ху нам буюу МАХН хэмээх том машиныг тарааж татан буулгаагүйгээс үүдсэн эмгэнэл. Өнөөдөр за­рим хүмүүст Н.Энхбаярыг шал­гах тухай яриа сонин бус үн­дэсний удирдагчийг нь хорь­сон муу сэтгэгдэл их байгаа нь харамсалтай. Ардчилсан ний­гэмд хуулийн өмнө дарга,цэрэг  хэн ч бай адилхан эрхтэй гэд­гийг ойлгуулах хичээл дунд сургуульд зааж эхлээсэй.

Б.Даваа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих