Тоёото Хятадад тух алдаж байна
Тоёота компанийн Хятад дахь аж үйлдвэрээс гарах ёстой бүтээгдэхүүний хэмжээ энэ сард -50% бага байх бололтой. Мөн Хятадын зах зээлд гаргаж байгаа шинэ загварын машин ч тун урам муутай зарагдаж төлөвлөсөн хэмжээний 50% орчимд байгаа аж. Тиймээс энэ сард үйлдвэрлэлийн ачааллыг бууруулахаар төлөвлөж байна. Мөн 11-р сарыг хүртэл лексус зэрэг тансаг зэрэглэлийн машины экспортыг Японоос хийхгүй байхаар болжээ. Хятад, Япон улс далайн нэгэн арлаас болж улс төрийн таагүй харилцаанд орсон хэсэг үе тус компанид асар их сөрөг нөлөө үзүүлээд байгаа. Энэ нь Хятадын иргэдийг Японы бараа бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх үзлийг нэг талаар дэвэргэж орхисон байна. Мөн найман өдөр үргэлжилж байгаа баяр тус үйлдвэрийн бүтээмжид сөргөөр нөлөөлж байгаа ажээ.
pipz
URL:




