Шүд цайруулах хамгийн хялбар бөгөөд энгийн арга
Кофе, тамхи зэргээс үүдэлтэй шүдний шарыг арилгах, гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох хялбар аргуудыг хүргэж байна.
-Хүнсний сод, “Hydrogen peroxide” /эмийн сангуудад бий/ хоёрыг хольж шүдний оо гаргаж авна. Энэ оогоор тогтмол угаавал толбо арилна. Харин уусмалаас залгиж болохгүй.
-Жүржийн хальсны дотор талаар шүдээ үрвэл цайрна.
-“Apple cider vinegar” гэсэн бичигтэй алимны цуугаар шүдээ орой бүр тогтмол зайлах нь үр дүнтэй арга.
-Дээрх жимсний орцтой цайруулах аргуудыг хэрэглэсний дараа шүдээ жирийн оогоор заавал угаагаарай. Учир нь жимсэнд тодорхой хэмжээгээр чихэр агуулагддаг.
-Модны үнсээр шүдээ угаа. Үүнд шүд цайруулагч потассиум гедроксид агуулагддаг юм.
-Тэнцүү хэмжээний нимбэгний шүүс, давс хоёрыг нэг саванд хийж уусмал бэлдээд түүгээрээ шарласан хэсгийг арч. Эсвэл шүднийхээ оон дээр нимбэгний шүүс дусааж шүдээ угааж болно.
URL:













