М.ТVМЭНЖАРГАЛ: ЛЕНИНИЙ МУЗЕЙН БАРИЛГЫН ТАЛААР МАН-Д БИЧИГ ИЛГЭЭНЭ
Байгалийн тvvхийн музейн барилга муудаж хаахад хvрээд байгаа. Харин музейн vзмэрvvдийг цаашид яах талаар ССАЖ-ын дэд сайд М.Тvмэнжаргалаас тодрууллаа.
-Байгалийн тvvхийн музейн барилгыг буулгах тухай ярьж байна?
-Байгалийн музейн барилга хуучирч муудаад ачааллаа дийлэхээ байсан. Тэгэхээр нурааж дахин шинэ барилга барихаас өөр аргагvй болсон. Энэ ажлыг удахгvй эхэлнэ.
-Барилгыг нь нураачихаар vзмэрvvдээ хааш нь шилжvvлэх вэ?
-Музейн vзмэрийг шилжvvлээд ажиллуулчих зориулалтын хоёр л газар байна. Бидний ярьдгаар хуучны Лениний музей, нөгөө нь Vндэсний тvvхийн музей. Лениний музейн барилга одоо МАН-ын эзэмшилд байдаг. Бид жинхэнэ музейн зориулалттай уг барилгыг ашиглах талаар МАН-д албан захидал илгээхээр төлөвлөж байгаа. Олон жил төр барьсан хариуцлагатай намын хувьд бидний хvсэлтийг хvлээж авна гэдэгт итгэж байна.
-Байгалийн тvvхийн музейг хаасан уу?
-Vйл ажиллагааг нь хязгаарлаж, хөл хөдөлгөөнийг нь аль болох бууруулж байгаа. 10 хvн оруулж музейгээ vзvvлчихээд гарахаар нь дараагийн 10 хvнийг нь оруулах жишээтэй л ажиллаж байна даа.
ARDCHILAL
URL:













