Нийслэлийн боловсролын салбар 555 сая төгрөгийн өртэй байна

Боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар нийслэлийн нийгмийн хөгж­лийн асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү хотын удирлагуудад мэдээлэл хийсэн байна.

Энэ жил нийслэлд нийт 206 сургууль, 308 цэцэрлэг, найман Гэгээрэл, хөгжлийн төв үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрт сурч, хү­­мүү­жиж буй хүүхэд багачуудын 10 хувь нь төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгт явдаг байна.

Түүнчлэн боловсролын салбарт  энэ оны эхний найман сард 555 сая төг­рөгийн өр үүсчээ. Энэхүү өр нь Сангийн яамны 2012 оны гуравдугаар сард төс­вийн хуваарьт өөрчлөлт оруул­сантай холбоотой аж. Харин боловсролын салбарт цаашид хийх зарим ажлын чиглэлийг Засаг дарга холбогдох албаныханд үүрэг болголоо.

Тухайлбал, нийслэлд ши­­­­нээр сургууль, цэцэрлэг ба­рих шаардлага байгааг хар­галзан зөвшөөрөлгүй ба­­ригдсан зарим барилгыг тө­рийн өмчид шилжүүлэн, ашиглаж болохыг судалж үзэхийг даалгав.

Мөн сургуульдаа холоос ирдэг сурагчдын сурах нөх­цөл бололцоог хангах, хүүхэд багачуудыг замын хөдөлгөөний осол гэмтлээс сэргийлэх зорилгоор Баян­гол дүүргийн 70, Хан-Уул дүүргийн  26  дугаар сургуульд автобус авахад шаардагдах 105 сая, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор, 10 дугаар сургуульд автобус түрээслэхэд зориулж 6.3 сая төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг дэмжлээ.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих