Цоомоо ундаа зардаг байв
“TV cocktail” хамтлагийн жүжигчин Цолмонбаяр буюу Цоомоо “Twitter” дэх микро блогтоо ундаа зарж байсан тухайгаа бичжээ. Тэрбээр социализмын үеийн “Дэнжийн мянга” хар захын зурганд хариу бичсэн юм.
Цоомоо жиргэхдээ “Ундаа зараад л гүйдэг байж билээ. Дэнжийн мянгын зах аа гэж олон ч хүний амьдралыг дээшлүүлсэн газар даа“ гэжээ.
Тэрбээр түүх өгүүлсэн зургийг хараад ийнхүү бичсэн юм. Багадаа ундаа зардаг жаал хүү өдийд олны хүндэтгэлийг хүлээсэн чадварлаг жүжигчин болсон нь яах аргагүй түүний хөдөлмөрч занг илтгэх аж.
Дашрамд дуулгахад, “TV cocktail” хамтлагийнхан өнгөрсөн сард “Хоёр ертөнцийн буудал” драмын жүжгээ үзэгчдийн хүртээл болгосон.
Зарим үзэгчийн ярьснаар амьдрал ямар богинохон бөгөөд үхэл үргэлж дэргэд байдгийг энэхүү жүжиг ойлгуулж чадсан гэнэ.
“Хоёр ертөнцийн буудал”-д Цоомоо тоглоогүй юм.
URL:




