Японы эмсийн хүрээлэн/фото/

Хуулиар бол ихэнхи улс оронд биеэ үнэлэхийг хориглодог бөгөөд Японд ч биеэ үнэлэхийг хориглосон байдаг боловч энэ нь Японд биеэ үнэлэгчид байхгүй гэсэн ойлголт биш юм. Япончууд бусад орны иргэдийг бодвол нэлээд дуулгавартай учраас хуулийг шууд эсэргүүцэж чаддаггүй байна. Харин үүний оронд тэд нууц газруудыг нээж, энэхүү хуулийг тойрч гарж чаддаг аж. Ингээд японы эмсийн хүрээлэнгийн тухай сонирхолтой баримтуудтай таницацгаая.

Биеэ үнэлэх хэмээх нэрний дор зөвхөн мөнгө өгсөний хариуд үзүүлж буй бэлгийн үйл ажиллагааны хэлбэр юм. Тиймээс энэхүү үйл ажиллагааг хуулиар хориглоогүй байгаа аж. Харин эдгээр бүх зүйл нь массаж эсвэл эрүүлжүүлэх эмчилгээ гэсэн нэрний дор явагддаг аж. Японы ихэнхи эмсийн хүрээлэн нэг дүүрэгт байрладаг бөгөөд хэрвээ том хот бол нэг хотод хэд хэдэн ийм дүүрэг байж болдог юм байна.

 

Мидзусёбай (Mizu-shobai) болон Фудзоку (fuzoku) хэмээх хоёр газар байдаг байна. Мидзусёбай-д бар, хоолны газар болон шоу тоглолт гэх мэт байдаг. Энд ямар ч биеэ үнэлэх зүйл байхгүй бөгөөд зөвхөн ширээний ард үйлчлүүлэгчтэй хамт сайхан бүсгүй сууж цагийг өнгөрүүлэнэ. Үйлчлүүлэгч өөрийнхөө уусан болон бүсгүйг дайлсан зүйлийнхээ төлбөрийг хийх ёстой аж.

 

www.caak.mn
Энэхүү газдрууд ихэвчлэн шоу тоглолт, уушийн газар, секси паб хэмээх нэрийн доор байрладаг аж. Ийм барууд Мидзусёбай (Mizu-shobai) болон Фудзоку (fuzoku) хоорондох газар юм. Сүүлийн хоёр газар нь бүсгүйчүүдийг оролдож, хүрч болох аж. Японы хууль тогтоогчдын хувьд энэхүү үйл ажиллагаа нь биеэ үнэлэх явдалд тооцогдоггүй юм байна.

 

Kyabakura-Зочны бар. Та эдгээр дүүргүүдийн нэг хэсгээр нь явж байвал таныг Gyaru Bar эсвэл охидтой клубт дуудах нь энгийн үзэгдэл юм. Энэ нь хамгийн сонирхолтой эсвэл хамгийн муухай үдшийн нэг байж болох юм. Энэхүү баранд үйлчилгээ үзүүлж буй бүсгүйчүүдтэй халуун дотно яриа өрнүүлж, бүсгүйчүүдийг үнэтэй дарс эсвэл архиар дайлж, өвөр дээрээ суулгаж болох аж. Хэрвээ үүнээс илүү зүйлийг хүсэж байвал энэ орой таны хувьд тааламжгүй байх байсан болов уу. Гэвч нэлээд Япончууд ийм газар сайхан бүсгүйчүүдтэй зүгээр л харилцахын тулд, ядаргаагаа тайлахын тулд ордог байна. Энд таныг хэзээд тайтгаруулж чадах бөгөөд хэрвээ та бүсгүйд таалагдаж, түүнийг худалдаж авах хангалттай мөнгөтэй байвал түүнийг барны менежэрээс нэг оройн турш худалдан авч харилцаагаа барнаас гадуур үргэлжлүүлж болох юм. Энэ нь дээрх баранд ямар нэг хуулиас гадуур зүйл хийхээс сэргийлж байгаа зүйл бөгөөд барны ажилчин эмэгтэй чөлөөт цагаараа юу хийж байгаа нь баранд огт хамааралгүй хэмээх санааг илэрхийлдэг аж. Харин Япон хэл мэдэхгүй гадаад хүмүүсийн хувьд энэ нэлээд төвөгтэй. Гэхдээ энэ газраас бусад газруудыг бодвол зөвхөн нэг шөнийн бүсгүйг худалдаж авахаас гадна бүх төрлийн үйлчилгээг авч болох юм байна.

 

www.caak.mn
Зарим нэг орнуудаас ялгагдах онцлог нь Японд хувиараа биеэ үнэлэгч гэж байдаггүй аж. Зарим нэг охидууд байдаг нь мөнгө хялбар аргаар олох гэсэн сурагчид эсвэл оюутнууд байдаг юм байна. Ихэнхидээ биеэ үнэлэгчид зөвхөн тэдэнд зориулсан тусгай байранд л байдаг.

 

Фудзоку гэдэг нь Японы эмсийн хүрээлэн бөгөөд харин түүний маш олон төрөл байдаг байна. Фудзокуд очих нь эхнэрээ араар нь тавих гэсэн үг биш бөгөөд алжаал, ядаргаагаа тайлах хамгийн шилдэг арга хэмээн тооцогддог аж. Тиймээс Японы иргэд энэхүү газарт ихэд хүлээцтэй ханддаг байна. Бараг бүх хотод эдгээр газрын талаарх мэдээлэл байдаг бөгөөд үүнд бүсгүйн зургийг түүний үнэтэй нь хамт танилцуулсан байдаг гэнэ. Мөн энд хамт олноороо олуулаа ирж болдог бөгөөд танд болон таны хамтрагч нарт тулгарсан зовлонг хамтдаа мартах боломж бий аж.

 

Японы эмсийн хүрээлэнд гадаад хүмүүсийг ихэнхидээ оруулдаггүй аж. Учир нь япончууд маш цэвэрч хүмүүс бөгөөд ямар нэгэн өвчин тусахаас ихэд айдаг гэнэ. Тэдний үзүүлж буй бүхий л үйлчилгээ хамгаалалтгүй байдаг учраас гадаадын иргэнээс өвчин авах нь нэлээд тархмал бололтой. Мөн Япон хэл мэдэхгүй гадаад хүнд ямар нэг зүйл тайлбарлах эсвэл ойлголцох хэрэг гарахад маш их чимээ шуугиан дэгдэх бөгөөд энэ нь бусад үйлчлүүлэгчдийг үргээх магадлалтай. Гэхдээ ганц нэг Япон хэл мэддэг азтай гадаад иргэн энэхүү үйлчилгээг ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр авч болох л юм.

 

www.caak.mn
Тиймээс Японд ямар нэгэн эротик адал явдалтай учрах зорилгоор явж байвал юуны түрүүнд интернэтээр хайж гадаадын иргэн хүлээж авах эмсийн хүрээлэнг олох хэрэгтэй болов уу. Гадаадын иргэн хүлээж авдаггүй эмсийн хүрээлэнгийн бүсгүйчүүд хэдийгээр эелдгээр хүлээж авах боловч мөн л эелдгээр хаалганы цаана гаргах болно. Мөн интернэтээр энэхүү газрууд хаана байрлахыг олж болохоос гадна, бүсгүйчүүдийг харж, үнийг нь мэдэж хямдрал ч авах боломжтой аж.

 

www.caak.mn
Soapland. Өмнө нь энэхүү саунуудыг Turuko гэдэг байсан бөгөөд “турк саун” гэсэн утгатай аж. 1958 онд биеэ үнэлэх үйл ажиллагааг хориглосны дараа ийм төрлийн саунууд нээгдсэн байна. Гэвч 1984 онд туркийн засгийн газар үүнийг хориглож Япончуудын дунд тэмцээн зохиосон бөгөөд үүний дүнд Soapland хэмээх нэртэй болгосон аж. Японд биеэ үнэлэхийг хориглосон байдаг учраас энэхүү саунд ороход үйлчлүүлэгчээс хоёр удаа төлбөр авдаг аж. Сауны төлбөр гэж нэг мөнгө аваад, харин дотор орсны дараа биеэ үнэлэгчийн төлбөр хэмээн дахин мөнгө авдаг байжээ.

 

Үүнээс харахад хэн ч бүсгүйг худалдаалаагүй бөгөөд харин бүсгүй өөрөө өөрийнхөө үнийг тодорхойлж өөрийгөө зарж байна гэсэн үг юм. Харин зарлал дээр байдаг үнэнд тусгай үйлчилгээний мөнгө ороогүй байдаг аж. Хамтдаа шүршүүрт орохоос гадна ус нэвтэрдэггүй хийлдэг гудсан дээр хэвтүүлж массаж хийдэг байна. Soapland-ын үнэ нь байрлах газар, үйлчилгээ авах хугацаа зэргээсээ шалтгаалж өөр өөр байдаг аж. Нэмж хэлэхэд, гадаадын иргэний хувьд энэхүү үнэ 2-3 дахин их байж болох бөгөөд энэхүү төлбөрийг үйлчилгээ үзүүлж буй бүсгүй бүгдийг нь өөртөө авдаг байна.

 

www.caak.mn
Fasshon herusu – эмсийн хүрээлэнгийн бас нэгэн хэлбэр. Эдгээр газрууд нь мөн л массаж хийх нэрийн доор хуулиас зайлж чаддаг байна. Ийм газрыг томоохон хотын хаана ч олж болох бөгөөд гялалзсан олон янзын чимэглэлээр нь энэхүү газрыг мэдэж болно. Үүнийг ихэвчлэн эрүүлжүүлэх клуб хэмээн танилцуулдаг байна. Fasshon herusu бэлгийн харилцаанд орохгүйгээр хангалттай үйлчилгээ үзүүлж чаддаг аж. Fasshon herusu-д хамтдаа шүршүүрт орж, хааяа хийлдэг гудсан дээр массаж хийх үйлчилгээ үзүүлдэг байна. Энд ямар нэгэн бэлгийн харицаанд оролгүйгээр үйлчлүүлэгчид таашаал өгөх зорилготой байдаг аж. Эдгээр үйлчилгээнүүдийн төлбөрт үнсэлт, шимэлт, 69 байрлал гэх мэт зүйлүүд ордог байна. Мөн үүнээс гадна үйлчлүүлэгчийн хүслээр бүсгүй янз бүрийн хүүхэлдэйн киноны баатрын  хувцсыг өмсөж болох бөгөөд янз бүрийн мэргэжлийн ажилтнуудын хувцсыг өмсөж болдог аж.

 

www.caak.mn
Deriheru – английн Delivery health хэмээх үгнээс гаралтай. Энэ нь дуудлагын үйлчилгээ бөгөөд  төлбөрийг цагаар хийдэг байна. Бүсгүйг сонгохдоо интернэт эсвэл тусгай мэдээллийн дагуу сонгодог бөгөөд тань дээр ирэхийн тулд хөлсөлсөн таксины мөнгийг бас төлөх шаардлагтай аж. Гэвч энэхүү үйлчилгээг Японы бүх буудлууд зөвшөөрдөггүй байна. Харин дуудлагын эмэгтэй бэлгийн харилцаанд ордоггүй бөгөөд ямар нэг энхрийллээр таны хүслийг биелүүлж чадах бөгөөд хэрвээ энэ хангалтгүй бол нэмэлт төлбөр төлж өөр үйлчилгээ авах боломжтой юм байна.

 

Hoteheru – английн Hotel health үгнээс гаралтай. Энэ нь мөн дуудлагын үйлчилгээ бөгөөд гэхдээ тухайн байгууллага дотор дуудагдах аж. Delivery health-ээс хямд бөгөөд учир нь бүсгүйн замын зардлыг төлөх шаардлагагүй юм байна. Энэхүү салоны бүсгүйчүүд ойролцоо байрлах буудалд очиж үйлчилгээ үзүүлдэг. Тэд мөн л ямар нэг бэлгийн харилцаад оролгүйгээр үйлчлүүлэгчийн шаардлага, хүсэлтийг хангадаг байна. Тиймээс та бүхий л эротик зүйлийг өөрийн биеэр энд мэдрэх болно.

 

www.caak.mn

 

www.caak.mn
Kankoku Health – Солонгосын эмсийн хүрээлэн. Хэдийгээр Солонгос охидуудыг маш сайхан гэдэг боловч энд ихэвчлэн Япон бүсгүйчүүд ажилладаг байна. Хэрвээ энгийн Япон эмсийн хүрээлэн 15 йен байдаг бол энэхүү газар 50 йен хүрдэг.

 

Men’s Esthe – энэхүү газар английн Men’s esthetic salon нэрнээс гаралтай бөгөөд энд зөвхөн массаж хийлгэх, сайхан бүсгүйчүүдийг оролдох, хүрэх л боломжтой юм байна. Заримдаа үйлчлүүлэгчдийг татахын тулд нэг дор хоёр массажист эмэгтэйг өгдөг аж.

 

Pinsaro – английн Pink salon хэмээх үгнээс гаралтай. Өмнө нь эмэгтэйчүүд энд дотуур хувцасгүй гэрэлтсэн хувцас өмсөж явах эсвэл дотуур хувцасгүйгээр толин шалан дээгүүр явдаг байсан аж. Ийм газруудад согтууруулах ундаа огт зарагддаггүй байна. Сүүлдээ энэхүү газар амаар секс хийх болсон бөгөөд үүнээс болоод Pink salon хэмээх нэр гарсан байна. Хамгийн гол онцлог нь энэхүү үйлчилгээг томоохон нээлттэй өрөөнд хийдэг байна. Харин энэ газар бүх төрлийн ундаагаар дайлдаг байна. Энд ихэвчлэн охидууд 10 жил, эсвэл коллеж төгссөний дараа орлого олохоор ирдэг аж. Цалин хангаллтай боловч 4 цагийн дотор 10-аад хүнд үйлчлэх хэрэгтэй байдаг.

 

www.caak.mn

Японы секс хүүхэлдэйн хүрээлэн

Японы хүүхэлдэйн эмсийн хүрээлэнг дурьдахгүй байхын аргагүй. Ихэнхи хүмүүс Японы хиймэл хүүхэлдэй болон Европын бусад орнуудын хиймэл хүүхэлдэйнүүд ижил гэж боддог боловч энэ бол тийм биш аж. Японы хүүхэлдэйн эмсийн хүрээлэнгийн үйлчлүүлэгчид хүүхэлдэйтэй секс хийхийн тулд их хэмжээний мөнгө төлдөг байна. Хамгийн сонирхолтой нь энэхүү газрын үнэ бусад газрын үнээс хэд дахин илүү үнэтэй байдаг боловч үйлчлүүлэгчдийн хөлд дарагдсаар байдаг аж. Яагаад хүүхэлдэйтэй унтахын тулд тийм их мөнгө төлдөг юм бол? гэсэн асуулт тулгарч байна.

 

Хамгийн анхны Японы секс хүүхэлдэй 30 жилийн өмнө хийгдэж байсан бөгөөд ихэвчлэн тахир дутуу хүмүүст зориулсан байжээ. Тэгвэл удалгүй эмэгтэйчүүдээс ичдэг эрчүүдийн сэтгэлийг энэхүү хүүхэлдэй татах болсон аж. Энэхүү хүүхэлдэйнүүдийн тусламжтайгаар хэт ичимхий залуус эсрэг хүйстнийхээ биед хүрч чадах тийм зоригтой болсон байдаг байна.

 

www.caak.mn
Зарим хүмүүс маш олон тооны хүүхэлдэй худалдан авч өөрийнхөө эргэн тойронд байрлуулдаг бөгөөд ийм үед бодит эмэгтэйчүүдийн дэргэд байснаас илүү тайван, сайхан мэдрэмж төрдөг гэнэ. Мэдээж, хиймэл хүүхэлдэй хэзээ ч ямар нэг гомдол хэлэхгүй.

 

Японы хүүхэлдэйнүүд Европын хүүхэлдэйг бодвол төмөр биет дээр цэвэр силикон углаж хийдэг учраас ямар ч хөдөлгөөнийг тэсвэрлэх чадвартай байдаг аж. Энэхүү хүүхэлдэйний дундаж үнэ нь 6000 доллар байдаг байна. Үүнээс болоод Японд маш олон хүүхэлдэйн хүрээлэн бий болсон ажээ. Эдгээр газруудад төрөл бүрийн хүүхэлдэйнүүд байдаг байна.

Ийм нэг салбарын эрхлэгч Коиши Такенака (Coish Takenaka) хэлэхдээ: “Хүүхэлдэйнээс гадна манай хүрээлэнд янз бүрийн хэрэглээний зүйлс байдаг. Ихэвчлэн үйлчлүүлэгчид өөрсдийнхөө хэрэгцээтэй зүйлийг өөрсдөө авчирдаг бөгөөд энэ нь ихэнхидээ хувцас байдаг. Тэд эдгээр хүүхэлдэйнүүдийг өөрсдийн хүссэнээр хувцаслаж харин дараа нь өөрийн хүсэж буй зүйлээ хийдэг” гэнэ. Байнгын үйлчлүүлэгчдийн нэг болох залуу хэлэхдээ: “Би бага хэмжээний мөнгө төлөөд өөрийнхөө хүссэн зүйлээ хийж чадна. Намайг хэн ч, яаж ч шүүмжлэхгүй“ -гэжээ.

 

www.caak.mn

Тиймээс хүүхэлдэйн хүрээлэн бусад эмсийн хүрээлэнгээс бодвол хамаагүй үнэтэй боловч хамгийн их эрэлттэй байдаг гэнэ.

www.caak.mn
www.caak.mn

 

www.caak.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих