МАХН иргэдэд Мянганы зам дагуу газар өмчлүүлэх санал гаргажээ
Өнөөдөр МАХН-ын хэсэг гишүүд “Орон нутгийн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярын оролцоо” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Энэ үеэр тэд УИХ-д суудалтай улс төрийн намуудад хандан уриалга хүргүүлж буйгаа зарлав. Уриалгад : “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн үйлчлэх хугацаа 2013 оны тавдугаар сарын 1-нд дуусах гэж байгаа ч газрыг иргэдэд өмчлүүлэх явц тааруу байгаа.
Жишээлбэл Улаанбаатар хотын иргэдийн наймхан хувь нь газар өмчилж авсан. Харин үлдсэн хүмүүс нь газар эзэмшиж чадахгүй байна. Тиймээс газар эзэмшиж амжаагүй иргэдэд “Мянганы зам”-ын дагуу газар олгох нь зүйтэй. Мөн Монгол Улсын цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 45 хувь л цэцэрлэгт суралцаж байна. Эдгээр хүүхдүүд улсаас бүх цахилгаан дулаан, хоол хүнс зэрэг халамж үйлчилгээгээ авч чадаж байгаа. Харин ар гэр нь хүүхдээ цэцэрлэгт өгөх бололцоогүй өрх, малчин гэр бүлийн хүүхдүүд яах вэ. Энд төрөөс анхаарлаа хандуулах ёстой” гэж дурьдсан гэнэ.
С.Сарнай
URL:













