С.Чинзориг: Г.Батхүү, Д.Зоригт нар баярлах болоогүй

-Шүүхийн процесс цаашид үргэлжилнэ-
УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог, Өвөрхангай аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшин ялалт байгуулж түр үнэмлэхээ аваад буй С.Чинзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өвөрхангайн тойрогтой холбоотой маргаантай асуудал юу болж байна вэ?

-2012 оны УИХ-ын сонгуульд өвөрхангайчууд Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг дэмжиж саналаа өгсөн учраас бид үнэмлэхүй ялалт байгуулсан. Иймд УИХ-ын анхдугаар чуулганд бид хоёрын нэрийг өргөн мэдүүлж тангараг өргүүлэх ёстой байсан. Гэтэл Хан-Уул дүүргийн шүүх хууль зөрчсөн хэмээн шийдвэр гаргаад тангараг өргөх асуудлыг хойшлуулсан. Тиймээс бид нийслэлийн шүүхэд давж заалдсан. Нийслэлийн шүүх Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хууль зөрчсөн байна гээд хүчингүй болгочихсон. Нийслэлийн шүүх хоёр, гурван шалтгаанаар хүчингүй болгосон юм билээ. Нэгдүгээрт, сонгуулийн зөрчил, маргаантай асуудал шүүхийн харьяаллын асуудал биш ээ. Шүүх сонгуулийн маргаантай асуудлыг холбогдох цагдаагийн байгууллагын шалгаж нотолсонд үндэслэж шийдвэрлэх ёстой. Түүнээс шүүх өөрөө хууль хяналтын байгууллагын өмнүүр орж, баримтыг нотолдог байгууллага биш. Мөн сонгуулийн маргаантай холбоотой асуудлыг иргэний журмаар шийдэхгүй. Үүнийг захиргааны юм уу, эрүүгийн журмаар шийдэх ёстой. Гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөж байгаа тохиол долд зайлшгүй шүүх хуралдаанд оролцуулна гэсэн хуультай. Ийм хэд хэдэн үндэслэлээр ХанУул дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Дараа нь нийслэлийн шүүхийн шийд вэрийг Г.Батхүү, Д.Зоригт нар давж заалдсан. Өнгөрсөн пүрэв гаригт Дээд шүүхийн давж заалдах шатны хурал болсон ч Г.Батхүү, Д.Зоригт нар нэхэмжлэлээ татчихсан. Дээд шүүх дээр бас хууль зөрчсөн гээд уначих байх гэсэн шалтгаанаар Дээд шүүхэд давж заалдсан өргөдлөө татсан болов уу.

-Өвөрхангайн сум дундын шүүх бас гэнэт хуралдаад давж заал дах эрхгүйгээр Г.Батхүү нарын талд шийдчихсэн юм байна. Ер нь ийм хууль эрх зүйн орчин байдаг юм уу?

-Эд янз янзын сонин асуудал үүсгэж байгаа. Тухайн асуудал яг шийдэгдэх гэхээр л урьдчилаад хууль зөрчсөн шийдвэр гаргуулчих юм. Өмнө бид хоёрыг тангараг өргөх гэхэд гэнэтхэн л Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг Мөнхбаяр гэдэг шүүгчээр хууль зөрчсөн захирамж гаргуулаад бид хоёрын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг аваад үлдчихсэн. Сая тэдний хууль зөрчсөн шийдвэрийг Дээд шүүх хэлэлцээд эцэслэн шийдэх гэтэл Өвөрхангай аймгийн шүүгч Отгонжаргалаар биднийг насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ажил луулсан нь үнэн гэсэн шийдвэр гаргууллаа. Үнэний талд шийдвэр гарахаас Г.Батхүү, Д.Зоригт нар үнэхээр айж байгаа юм билээ. Тэд асуудлыг аль болох хойш луулаад, сунжруулах бодолтой байна. С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын эрх ашгийг зөрчиж, тэднийг дээрэлхэж доромжилж болно оо. Гэхдээ Өвөрхангай аймгийн иргэд, сонгогчдыг доромжилж, тэднийг басамжилж болохгүй шүү дээ. Яг асуудал шийдэх гэхээр л хөрөнгө мөнгөтэйгээрээ түрүү барьж дураараа шүүхийн шийдвэр гаргуулаад байгаад үнэхээр харамсч байна. Анхан шатны шүүх гэдэг чинь ямар дампуурчихсан бай гууллага байдаг юм бэ. Эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгө тэй улсуудад үйлчилж хууль бус шийдвэр гаргаж байгаад гайхаж байна. Өвөрхангайн шүүхийн шүүгч Отгонжаргалын шийдвэр бол хуулийг илт зөрчсөн. Яг л Хан-Уулын шүүгч Мөнхбаярынхтай адил гэсэн үг. Мөн л бид хоёрын эрх ашгийг хөндөж байгаа атлаа гуравдагч этгээдийг оролцуулалгүй, огт мэдэгдээгүй л хууль зөрчсөн захирамж гаргачихлаа.

-Цаашид тэгээд яах вэ?

-Үнэхээр гайхаж байна. Яамаар ч юм бэ дээ. Би насаараа төрийн албанд зүтгэж төр, түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэл, чин шударгаар ажиллана гэсэн бодолтой явдаг хүн. Би 20 гаруй жил төрийн албанд ажиллахдаа сая л анх удаа шүүхийн байгууллагад хандаж байна. Шүүхийн байгууллага гэж үнэхээр бузар булай юм хийдэг юм байна. Сүүлийн жилүүдэд манайхан “Ардчилсан” Ерөнхийлөгчтэй бол лоо гээд л их шуугилаа шүү дээ. Ерөнхийдөө “ардчилсан” Ерөнхийлөгчтэй болсноос хойш л ийм хууль бус шийд вэр гаргадаг шүүхийн байгууллагатай болчихсон юм биш биз дээ гэж бодож байна. Шударга ёсны талд манаа болж зогсох ёстой шүүгчид маань анхан шатандаа нэр нүүрээ барж, хуулийг уландаа гишгэдэг байдал газар авч байгаа биш биз гэж Ерөнхийлөгчөөс асуумаар байна. Мөн шүүхийн шинэчлэлийн асуудлыг эрчим жүүлэх талаар сүүлийн хоёр жил ярилаа. Энэ хууль бус үйл ажиллагаа чинь тэр шүүхийн шинэчлэлийнх нь үр дүн юм уу. Шүүгчид нь хуулийг уландаа гишгэж, эрх мэдэл мөнгөтэй хүмүүст улайм цайм үйлчилдэг байдал анхан шатны шүүх дээр газар авч байна. Хан-Уул, Өвөрхангайн шүүгчдийн гаргасан шийдвэр үнэхээр хуулийг уландаа гишгэсэн, шүүгчийн нэр хүнд ёс зүйг уландаа гишгэсэн л шийдвэр. Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг Нийслэлийн шүүх авч хэлэл цээд энэ чинь шүүхийн харьяаллын асуудал биш ээ. Иргэний журмаар шийддэг асуу дал ч биш. Гуравдагч этгээд буюу С.Чинзориг Н.Төмөрхүү нарын эрх ашгийг хөндөж буй мөртлөө тэднийг оролцуулалгүй шийддэг чинь хууль илт зөрчөөд байна гэж хэлээд байхад л Өвөрхангай аймгийн анхан шатны шүүх нь Хан-Уулын алдааг давтаад эрх мэдэлтэй хүнд үйлчилсэн шийдвэр гаргачисан. Харин Дээд шүүх энэ асуудалд тунгалаг эрүүлээр хандаж байх гэж найдаж байна. Ер нь шүүхийн процесс цаашид үргэлжилнэ. Бид Өвөрхангай айм гийн давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргана. Үндсэндээ асуудал Дээд шүүх дээр шийдэгдэнэ.

-Хэвлэлээр Г.Батхүү, С.Зоригт нарыг тангарагаа өргөхөөр болсон гээд л гарах юм. Тийм үндэслэл бий юу?

-Н.Төмөрхүү С.Чинзориг нарын хууль зөрчсөн нь тогтоогдсон. Иймээс Г.Батхүү, Д.Зоригт нар тангарагаа өргөнө гэж цацаж байна. Өвөрхангайн гаргасан шийд вэр бол анхан шатны шүүхийн шийдвэр шүү дээ. Бид ч Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүхэд өргөдөл өгнө. Дараачийн шатных нь Дээд шүүх дээр очно. Үүний дараа л тангараг өргөх асуудал яригдах байх. Г.Батхүү, Д.Зоригт нар баярлах болоогүй. Дээд шүүх дээр асуудал шийдэгдэнэ. Хамгийн гол нь дахин дахин битгий хулчийгаад байгаарай. Давж заалдах шатны шүүх дээр үнэнээ тогтоолгоод асуудал ший дэгдэх гэхээр битгий бултаад байгаарай гэж хэлмээр байна.

-Г.Батхүү нар Дээд шүүхэд өгсөн өргөдлөө эргүүлж татсан. Энэ нь тэд ний хийсэн хууль бус ажлууд илчлэгдэх вий гэсэн айдсын илэрхийлэл байж болох юм?

-Одоогийн байгаа байдлыг харж байхад тэд давж заалдах шатны шүүхээс их айж байгаа нь илт байна. Нийслэлийн шүүхээс ч их айсан. Дээд шүүхээс айгаад л өргөдлөө буцаагаад татчихсан. Ерөөс гаргаж байгаа шийдвэр нь дандаа нэг л шүүхийн захирамж. Тэд нэг шүүгчийг яаж ийж байгаад халаасандаа хийчихээд байна.

-Өвөрхангайн шүүх насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн суртал чилгаанд ашигласан гэх үндэслэлээр шийдвэр гаргачихлаа. Түүнийг хэн батлаад байгаа юм бэ?

-Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулсан уу, үгүй юу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох ёстой. Гэтэл тэгээгүй. Зүгээр л тойргийн хорооны бичгийг үндэслээд шийдвэр гаргачихсан. Гэтэл насанд хүрээгүй хоёр хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ажиллаагүй гэсэн гомдлоо гаргасан юм билээ. Ер нь хуулиар тойргийн хороо ч гэсэн үүнийг нотолж тогтоодог эрх бүхий бай гууллага биш. Бид хоёр тэр хүүхдүүдийг танихгүй.

Д.МЯГМАРСҮРЭН

sonin


URL:

Сэтгэгдэл бичих