Үүрэн телефоны операторууд 2013 оны гуравдугаар сарын 1-нээс секундээр төлбөр тооцно
ШӨХТГ-ын дарга О.Магнай “Эхний нэг минутаас дотогш ярианы тарифийг 1 минутаар тооцож төлбөр авдаг байсныг секундээр тооцох, дараа төлбөрт үйлчилгээний барьцаа төлбөрт хүү тооцож хэрэглэгчдэд өгөх журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг үүрэн телефоны операторуудад үүрэг болгосон билээ. Тэрбээр энэ асуудлынхаа дагуу өнөөдөр үүрэн телефоны хэрэглэгчидтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үр дүнд 2013 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс “Секундээр тооцож төлбөр авдаг журмыг дагаж мөрдөхөөр боллоо. Гэхдээ энэ нь хэрэглэгчийн хүсэлтээр явагдана. Өөрөөр хэлбэл та өөрөө секундын алхамд шилжих эсэхээ шийдэх ажээ. Үүнийг “Мобиком корпораци”, “Юнител групп”, “Скайтел ХХК”, “Жи-Мобайл ХХК” бүгд хүлээн зөвшөөрлөө. Зайлшгүй тавих шаардлага нь цахим үнэмлэхтэй байх ёстой гэлээ. Мобиком хамгийн олон хэрэглэгчтэй оператор учраас тодорхой хуваарь гаргаж ажиллахаас гадна хэрэглэгчиддээ утсаар мэдээлэл өгөх 2200 тусгай дугаарыг өнөөдрөөс эхлэн нээсэн байна. Энэ асуудал иргэдэд ямар нэг байдлаар дарамт болохгүй ажээ. Өмнө нь бүрэн бус минутыг тооцож явсан нь хууль бус байсан эсэхэд ШӨХТГ-ын дарга О.Магнай “Өнгөрсөн хугацаанд ийм гэрээтэй байсан учраас түүнийг хууль бус орлого гэж нэрлэж болохгүй юм. Асуудлыг би есдүгээр сарын 25-нд хэлэхэд оператор компаниуд нааштай хүлээн авч, техникийн боломж нөхцөлөө шинэчилж гуравдугаар сарын 1-н гэдэг хугацааг тохирсон. Үүнийг би асуудал цаашид шийдэгдэх эхний дэвшилтэт алхам гэж ойлгож байна” гэсэн хариулт өглөө.
Б.Тогтох
Эх сурвалж: www.mminfo.mn
URL:




