ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУГАЦААГ СУНГАНА

Жижиг дунд үйлдвэрийн зориулалтаар импортолж байгаа тоног төхөөрөмж,  сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх хугацаа энэ оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болж байгаа юм. Энэ хугацааг  2013 оны 12 дүгээр сарын 31 хүртэл сунгахаар Засгийн газар хуулийн төсөл боловсруулан УИХ-д өнөөдөр өргөн барилаа.
“Жижиг дунд үйлдвэрийн зориулалтаар импортолж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай” хуулийн дагуу ийм зориулалт бүхий 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлдөг юм.

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 66500 аж ахуйн нэгжээс 92 хувь нь 20 хүртэлх ажиллагсадтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид байна. Үүнээс 80 орчим хувь нь тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх шаардлагатай гэсэн судалгаа гарсан юм.
 Ш.Чимэг

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих