Бүр хаа байсан Увсад 600 “нинжа” оччихжээ

Амьдрахын тулд хүн хаа ч хамаагүй очдог ажээ. Бүр Увсад 600 “нинжа” оччихсон алт гараар олборлож байгаа юм байна. Баруун таван аймаг, Төв, Сэлэнгэ, говийн нөхөр ч яваа юм байх. Аймгийн төв болох Улаангом сумаас тун холгүй алтны судал илэрсэн сургаар очсон бололтой.

Хагас мянгуулаа тэнд байгаад байхыг бодоход алт бий нь ч бий дэг ээ. “Хамгийн хэцүү юм нь насанд хүрээгүй хүүхэд цөөнгүй харагдана. Тэдний эрүүл мэнд, сурлага, боловсрол л хүнд байна даа” хэмээн тэндхийн хүн ярилаа. Алс холоос амьдрах гэж яваа болохоор ад үзээд байдаггүйг ч бас дуулгасан юм.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих