Орчлон сургууль түр хаагдахаар болжээ

“Орчлон” сургууль түр хаагдахаар болжээ. Учир нь баячуудын хүүхдүүдийн суралцдаг тус сургуулийн гал тогооноос хүнд халтай нян илэрч, олон арван хүүхэд хоолонд хордон сүрхий хэрэг гарч хэсэгтээ л намжиж өгөхгүй пижигнүүлээд авсан.

 

Өндөр зэрэглэлийн сургалттай, чанар амалдаг тус сургууль ийм асуудал гаргаж иргэдийн “итгэлийг алдана” гэхээр бусад тэгээд яах болж байна.

 

Жирийн иргэдийн хүүхдүүдийн суралцдаг ЕБС-ийн 58, 34 дүгээр сургуулиудын хүүхдүүдэд тараагддаг “Үдийн цай” ч чанаргүй байх нь ч аргагүй л бололтой.

 

Тэрдундаа, “Орчлон” сургуулийн эл үйлдэл арай ч дэндэнэ биз дээ. Мөнгөтэй иргэдийн хүүхдүүдийг чанар амлан сургадаг хэмээгддэг Орчлон сургуулийнхан ийм хөнгөн хуймгай асуудал гаргасан гэхээр харамсалтай. Дээр дооргүй асуудалд өртөх болсон тус дунд сургуулийн удирдлагууд саяхнаас “Орчлон” сургуулиа олны хэл ам намжтал түр хаахаар шийджээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих