Дэлхийн хамгийн ядуу 10 орон
Өнөөдөр Дэлхий нийтээрээ Ядууралтай тэмцэх өдөр. Энэ өдөр ядуурлын тухай тоо баримтуудыг ил болгож, ядууралтай хэрхэн тэмцэх талаар санал бодлоо солилцдог. Дотоодын нийт бүтээгдэхүүн, бичиг үсэг тайлагдсан байдал, ажил эрхлэлтийн хувь зэрэг тухайн орны эдийн засгийн түвшинг тогтооход чухал үүрэгтэй байдаг. Ядуу хүнийг амьжиргааны баталгаажих түвшний орлогоор баримжаалан, ядуу орныг нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээгээр нь тодорхойлдог. 2011 оны байдлаар дэлхийн хамгийн ядуу гэж тодорхойлогдсон орнуудыг Ардчилсан Конго улс тэргүүлжээ.
1. Ардчилсан Конго / 400 ам. Доллар /
2. Либер / 460 ам.доллар /
3. Зимбабе / 500 ам.доллар /
4. Бурунди / 600 ам.доллар /
5. Сомали / 600 ам.доллар /
6. Эритриа / 700 ам.доллар /
7. ӨАБНУ / 800 ам.доллар /
8. Нигер / 800 ам.доллар /
9. Мадагаскар / 900 ам.доллар /
10. Малави / 900 ам.доллар /
URL:













