Энхтайваны гүүрэн дээр машин шатаж, хүний амь эрсэдлээ

Энхтайваны гүүрэн дээр орой 22.00 цагийн үед автомашины ноцтой осол гарч, нэг хүн нас барлаа. Хэргийн талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодрууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр Шуурхай бүлэг 105-д 22 цаг 19 минутад эхний дуудлага ирсэн байна. Энхтайваны гүүрэн дээр зорчиж явсан Lexus маркийн автомашин Isuzu wizard маркийн автомашинтай мөргөлдөж, осол болсон даруй Isuzu wizard шатаж эхэлжээ. Ослын улмаас Isuzu wizard маркийн автомашины жолооч газар дээрээ нас барж, lexus-ын жолооч хүнд гэмтэн, эмнэлэгт хүргэгдсэн байна. Замын цагдаагийн газрынхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхлээд байна. Ийм аймшигтай үйл явдлын дундаас ХУД-ийн цагдаагийн хэлтсийн ахлах, ахлагч Мөнх-Эрдэнэ хоёр залуугийн амийг аварч чаджээ.

 

Гэрэл зургийг Наранзул Баяр-ын facebook хуудаснаас ашиглав.

Эх сурвалж: “Монголын Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих