“Шударга ёс” хэмээх “Мина” өвөртөлсөн АН-ын дангаараа засаглах дон
Төрийн эрх мэдлийг ганцаар атгах гэсэн улстөрийн хүчний улайрал ард түмнийг жагсахад хүргэлээ. Магадгүй АН-ын энэ улайрал цаашлаад юунд ч хүргэхийг одоогоор таа хад бэрх. Төрийг, энэ улс орныг эзэгнэх гэсэн улайрал нь удаа дараа хууль бус үйлдэлд авчирч байгаа ч улстөрийн намууд болон ард түмэн энэ өдрийг хүртэл тэвчээртэй хүлээсэн. Харин тэвчээ рийн хүлээс тайлагдах гол шалтгаан нь Сонгуулийн ерөнхий хорооноос “АПУ”-гийн Г.Бат хүү, “Монгол шуудан”- гийн Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангаргийг хууль бу саар өргүүлэх шийдвэр гар га сантай холбоотой юм.
“АПУ”-гийн мөнгөөр алга дуулж хуулиа мартсан шүү хийнхэн, тэднийг томилсон Ерөн хийл өгч, өөгшүүлсэн олонхийн бүл гийн хууль бус үйлдлүүд өнөөдөр зөвхөн нэг намын гишүүд, дэмжигчид төдийгүй ард олны тэвчээрийг аргагүй барлаа. “АПУ”-гийн Г.Батхүү нар Өвөрхангай аймагт ялагдал хүлээсэн даруйдаа ХанУул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Түүний энэхүү гомдлыг хүссэн ёсоор нь биелүүлж өгсөн Хан-Уул дүүргийн шүүгч Х.Мөнхбаяр өнөөдөр “АПУ” компанийн хуулийн зөвлөх гэдэг өндөр цалинтай ажлаар шагнуулаад байгаа аж.
Ардчилал ярьж хоосон цээ жээ дэлдэгчид өнгөрөгч сон гуулиар буруу тооцоо гаргаж, зарим тойрогт өөрсдийнх нь программчилсан автомат машин алдаа гаргасан. Түүнээс биш нийслэлд Сүхбаатар дүүргийг, орон нутагт Архан гай, Хэнтий аймгийг луйвард сан нь баримтаар нотлогдсон ч нэг намд үйлчилж байгаа хууль хяналтын бай гууллага хөдл- өөгүй нь үнэн. Худлаа гэвэл баримт нь бий. Тиймээс тэдний тооцоо зөрж, хэл амтайхан 31 суудал авсан юм. Өөрөөр хэлбэл, дангаараа засаглах тооцоо зөрж гарсан нь тэднийг “Шударга ёс” эвсэлтэй нэгдэхэд өөрийн эрхгүй хүргэсэн. Ёстой л “буруу харж уйлж, зөв харж инээж” байж энэ эвсэлтэй дэр нэгтгэсэн нь үнэн.

Хамтрагч “Шударга ёс” эвслийнхний хувьд нэг хэсэг нь АН-ын хаалгыг савж одсон М.Энхсайханы цэргүүд. Тодруулбал, АН-ынхны ганц дайсных нь дагуулууд. Магадгүй АНын эсрэг бэлтгэж УИХ-ын танхимд оруулсан “Тусгай салаа” ч юм билүү, хэн мэдлээ. Өнөө хүртэл АН-д хонзон санаж хэлтийхэд нь түлхэх сонирхолтой яваа М.Энхсайханы “Тусгай салаа”-тай нэг хөнжилд удаан байх сонирхол яагаад ч тэдэнд байхгүй. Нөгөө хэсэг нь Ардын намаас өрх тусгаарласан Н.Энхбаярын цэргүүд учраас тэдэнд халтай гэдгийг тооцоолсон хэрэг. “Шударга ёс” эвслийн хувьд өөрсдийн талд асуудал шийдэгдэхгүй бол Засгийн газраас гарч ч мэдэх туйлбаргүй хүмүүсийн нэгдэл учраас АН-ынхан ийнхүү ямар ч аргаар хамаагүй дангаараа засаглахаар улайрч байна.
Ямар сайндаа л сонгууль болохын өмнөхөн намаа орхиж одсон Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар Засгийн газарт ажиллаж байгаа учраас АН-ынхны хувьд “мина” өвөртөлж яваатай адилхан. Эрүүл ухаантай хэн ч энэхүү тэсрэх бөмбөг хэзээ дэлбэрэх бол гэж хүлээж суухгүй нь лавтай. Тэр тусмаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг “мина” өвөртлөөд Засгийн газраа хэзээ дэлбэрэхийг хараад суухгүй. Тэвчих ч үгүй. “Шударга ёс” эвсэл хэмээх “мина”-г үйлдвэрлэж бий болгосон МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын түнжин хагарч, нэг нь нөгөөдөө шоронд хоригдох нь зөв хэмээх үгийг хэвлэлээр дайсан нь хэзээ мөдгүй “мина” дэлбэрэх гэж байгааг ил тод зарласан хэрэг шүү дээ.
Ийнхүү хоёр Энхийг хэвлэлээр ам муруйснаа мэдэгдэж байхтай зэрэгцээд УИХ-ын гишүүн Ц.Цолмон МҮАН-аас гарч, МАХН-ыг бараадаж байгаа нь алсуураа Ардын намыг зорих гишүүдийн тоо олширч болохоор харагдсан нь нууц биш. Шуудхан хэлэхэд, Ц.Цолмон хоёр Энхийн үйлдвэрлэсэн “мина”-ны нэг хэсэг болж, хэзээ дэлбэрэхээ хүлээж амьдармааргүй л байсан байхгүй юу. Тиймээс АН-ынхан яаран сандран Сонгуулийн ерөнхий хорооны хуучин дарга Н.Лувсанжавыг шахаж, намаасаа Ч.Содномдоржийг оруулж ирсэн. Харин Сонгуулийн ерөнхий хорооны шинэхэн дарга зөөлөн суудлынхаа хариуд Г.Батхүү, Д.Зоригт нарын тангаргийг өргүүлэхээр хуйвалдааны хурал зохион байгуулж, арынхаа хаалгаар авч зугтсан.
Сонгуулийн ерөнхий хороо хуйвалдааны хурлын хууль бус шийдвэрээ аван сүүл хавчин зугтаж, УИХ-ын хууль бус дарга З.Энхболдод өргөн барьсан. Харин тэрбээр үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ц.Элбэгдоржид өргөн барьж, улмаар өчигдөр ялагдал хүлээсэн хоёр УИХ-ын гишүүний тангараг өргөх байсан ч ийнхүү эсэргүүцэлтэй тулгарлаа. Тэдний төлөвлөгөө нурлаа гэсэн үг. АН өдгөө УИХ-д 31 суудалтай, түүнийгээ 39 болгохын төлөө “АПУ”-гийн мөнгөөр сонгогч олны саналыг үнэгүйдүүлж, улмаар бие даагч, “Шударга ёс” эвслийн олзонд дуртай нэгэнд намдаа элсэх санал тавьж явна. “Шударга ёс” эвслээс Г.Уянга, бие даагчдаас Ц.Даваасүрэн нарыг тохироо хийж, АН-д нэгдэж байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр үзэгдэж байгаа нь ч огт худлаа зүйл биш.
АН энэхүү хоёр гишүүнд амлалт өгч гуйсан гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Чухам хэзээ олонд ил болгох юм. Г.Уянга ч хоёр Энхийн “автортай”-гаар хэзээ дэлбэрэхээ хүлээж амьдрахыг хүсэхгүй байлгүй дээ. Тэдний тооцоолсноор бол Өвөрхангай тойргийн хоёр мандатыг “АПУ”- гийн мөнгө, шүүх эрх мэдлээр хавсайдаж аваад суудлаа 33 болгох, түүнчлэн Баянзүрх дүүрэгт дахин санал хураалтад өрсөлдөх Ардын намын хоёр нэр дэвшигчийн нэг Б.Батзоригийг “Цэвэр агаар” сангаас мөнгө авсан мэтээр прокурорын газраас албаар мэдэгдэл хийлгүүлсэн. Албаар гэсний учир нь хэзээ л прокурорын газраас шалгаж байгаа хэргээ олонд ил тод зарлаж байлаа даа. Энэ нь хэргээр түүний нэрийг нийгэмд унагаж, болж өгвөл зохиомол хэрэг үүсгэн нэр дэвших эрхийг түдгэлзүүлж, намаасаа өрсөлдөгч гаргаж ирэх бодлого барьсан нь илт.
Түүнийхээ дараа автомат машинаараа санал луйвардаж, суудлаа 34 болгох төлөвлөгөө явж байгааг хэн ч мэднэ. Мөн Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж, босго оноо дутсан Л.Эрхэмбаяр өдгөө өнгөрөгч сонгуулиар луйвар гарсан хэмээн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Бодоход шүүхийг атгасан намдаа найдаж, болж өгвөл дахин санал хураалтад оролцохгүйгээр УИХ-ын гишүүн болох замаа засч яваа санаа нь энэ байх. Сонгогч олон, улстөрийн намууд тэмцэл хийхгүй бол шүүхээр өөрсдийн талд шийдвэр гаргуулж суудлаа 35 болгох дараагийн төлөвлөгөө нь энэ. Өөр бусад тойргийн гишүүдийг шалгаж байгаа мэт мэдээлэл цацах болсон нь ч АН-ын дараа дараагийн төлөвлөгөө.
Ийнхүү АН суудлаа 35 болговол ИЗНН-тай нийлэхээр 37 суудалтай болно. Харин 39 болгохын тулд хүчээр хэн нэгнийг яллаад байлтай биш, бие даагч Ц.Даваасүрэн, “Шударга ёс” эвслийн Г.Уянга нарыг аргадаж, албан тушаал амлаж байгаад авна гэсэн тооцоо байгааг эх сурвалж хэлсэн. АН-ынхны хувьд энэхүү улайрлаа гүйцэлдүүлэхийн тулд бусдыг хэлмэгдүүлэх, буруутгахаас эхлээд олон зүйлд нүдээ анин дайрч байна. Дангаар засаглах гэсэн хууль бус үйлдлүүд өнөөдөр иргэдийн тэвчээрийг барж, гудамжинд жагсахад хүргэж байна. Маргааш юу болохыг хэн мэдлээ. Аливаа ардчилсан орны иргэд өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэхээс гадна эрх баригчид сонсохгүй бол янз бүрийн аргаар илэрхийлсээр ирсэн түүхтэй. Хүн төрөлхтний бодож олсон хамгийн сүүлийн энэрэнгүй гэх энэ нийгэмд шүүхийн дарангуйлал, мөнгөний өмнө сөхөрч амьдрах ард түмэн гэж үгүй. Дангаараа засаглах гэсэн АН-ын энэхүү дон цаашилбал юунд ч хүргэж мэднэ шүү.
С.БАЯР

URL:













