Монголын мисс санал асуулгаар хоёрт оржээ
Японы Окинава аралд болж буй “Мисс интернэйшнл-2012” тэмцээнд Монголын мисс Д.Долгион оролцож байгаа. Цахим санал асуулгаар тэрээр мисс хоёрдугаар байрт орж, 66 орны гоо бүсгүйг ардаа орхижээ. Харин тэргүүн байр Энэтхэгийн мисс Рошелле Рао орсон байна.
Д.Долгионы хувьд “Мисс Монголиа-2012” тэмцээний ялагчаар тодорч, уг тэмцээнд оролцох эрхээ гардаж авсан юм. Өдгөө 21 настай тэрбээр “New face” тэмцээнд түрүүлснээр загварын ертөнцөд хөл тавьсан. Улмаар “Мода Арт” тэмцээний шилдэг 15-д, “ТВ мисс” тэмцээний үндэсний ялагч болж байжээ.
URL:






