XXI ЗУУНЫ ДАЛАЙН ДЭЭРЭМЧИД

Нигерид зэвсэглэсэн дээрэмчид 16 далайчинтай усан онгоц руу довтолж Оросын зургаа, Эстонийн нэг далайчныг хулгайлсан хэрэг гарлаа. Далайчид бїгд “Bourbon SA” нэртэй газрын тос, шатдаг хий олборлодог компанид ажилладаг байжээ. Усан онгоц нь Нигерийн ємнєд эргийн дагуух тэнгисийн гїехэн хэсэгт газрын тос олборлодог цамхгийн їйлчилгээнд ажилладаг байсан аж. Хамгийн сїїлд ирсэн мэдээгээр дээрэмчид барьцааны хїмїїсийг Нигери голын адагт нууж байгаа бєгєєд газрын тос олборлогч компаниас барьцааны мєнгє авсны дараа суллах бололтой. Далайд худалдааны хєлєг дээрэмдэн эд баялаг олзолж, далайчдыг барьцаалдаг хїмїїсийг хэн гэдэг билээ? Мэдээж далайн дээрэмчид. Хачирхалтай нь, шинэ технологи, хїмїїнлэг їзэл ноёлох болсон XXI зуунд далайн дээрэмчид алга болох нь бїї хэл бїр ч нэмэгдсэн гэвэл хилсдэхгїй. Далайн дээрэмчдийн дийлэнх нь 20-35 настай. Өөр өөрийн гэсэн хєдєлмєрийн хувиартай. Эрэг орчмын далайн урсгал, гїн зэргийг гаргууд мэддэг загасчдаас бїрдсэн газарчин, элдэв дайн, мєргєлдєєнд оролцож байсан хєлсний цэргїїдээс бїрдсэн дайчдын бїлэгтэй.

GPS, сансрын холбоо, интернэт зэрэг орчин їеийн тєхєєрємж дээр ажилладаг мэргэжилтнїїдээс бїрдсэн техник хангамжтай. Далайн эрэг орчмын усанд газарчид залж чиглїїлэх їїрэг гїйцэтгээд, эргээс холдож задгай тэнгист гарвал техник хангамжийн бїлэг тєєрєхєєс сэргийлнэ. Ингэж явсаар дайрах онгоцоо олвол дайчдын бїлэг нь ажилдаа орно.
Далайн дээрэмчдээрээ хамгийн зартай улс бол Сомали. Ийм байдал їїсэхэд нєлєєлсєн хамгийн гол зїйл нь эдийн засгийн доройтол. Сомали нь 1991 оноос хойш дотоодын хагарал мєргєлдєєнд идэгдэн, шашин ба цэргийн эрхтэнїїдийн мэдлийн олон жижиг хэсэгт задран, нэрнээс цаашгїй болсон. Хїн амынх нь амьдралын тївшин гэж тун ч дорой. Суэцийн сувгаар дамжин Газрын дундад тэнгисийг чиглэсэн газрын тос болон бусад бараа тээсэн усан онгоц Сомалийн эргийн дагуу єдєр болгон олноор явдаг болохоор аргагїй байдалд орсон хїмїїс яаж мєнгє олох вэ гэж нэг их удаан тархиа гашилгаагїй нь ойлгомжтой. Худалдааны хєлгийг эзлэн авч, хїмїїсийн хамт барьцаална. Дараа нь тэднийг хєлсєлсєн том компаниудаас мєнгє нэхнэ. Барьцааны хїмїїсийг хєнєєвєл мєнгє авахгїй гэдгээ мэддэг болохоор гар хїрдэггїй. Мєнгє авахаараа усан онгоц, олзны далайчдыг суллан явуулдаг. Ийм болохоор их гїрнїїд мэдсэн ч мэдээгїй юм шиг царайлахыг хичээдэг байв. Гэвч сїїлийн жилїїдэд дээрмийн тоо хэрээс хэтэрсэн болохоор Орос, АНУ, Франц гэх мэт их гїрэн аргагїйн эрхэнд Тэнгисийн цэргийн хїчний хєлгїїдээ явуулж худалдааны замд эргїїл хийлгэх болсон юм. Гэлээ гээд дайралт цєєрсєн її гэхээс їгїй болсонгїй. Одоогоор Сомалийн далайн дээрэмчдийн гарт 13 усан онгоц, 260 гаруй далайчин байж л байна. Сомалийн дотоодын хагарал дуусч, хїн амын амьдралын тєвшин дээшлэхээс нааш энэ улсын далайн дээрэмчид алга болохгvй.
Нигерид далайн дээрэм газар авах болсон шалтгаан нь мєн л хїн амын ядуурал. Газрын тосоор баялаг энэ улсад гадаадын компаниуд ихээхэн хэмжээний хєрєнгє оруулалт хийдэг ч эрх баригчид нь тэр их баялгийг шударга хувиарладаггїй аж. Їр дїнд энэ улсад ядуурал, гуйланчлал бараг хэвийн їзэгдэл болжээ. Иймдээ ч 2006 онд иргэд нь эрх баригчдын эсрэг бослого дэгдээж, газрын тос дамжуулах хоолойг дэлбэлэн, гадаадын компанийн ажилтнуудыг барьцаалж мєнгє нэхэх болсон. Эрх баригчид босогчдыг дийлэхээ байгаад 2009 онд єршєєл зарлаж далайд дээрэм хийхээ больсон хїмїїст сар бїр цалин єгдєг болж, хїссэн мэргэжлээ їнэ тєлбєргїй эзэмших эрх єгсєн. Гэвч далайн дээрэм багассан ч алга болсонгїй. Дээр єгїїлсэнтэй адил хэрэг байсхийгээд л гарна. Газрын нєєц ашиглалтын баялгийн хувиарлалт тэгш бус хэвээр. Їїнээс ємнє наймдугаар сард “Sea Trucks Group” усан онгоцын дєрвєн далайчныг барьцаалаад, тєлбєр мєнгєє авсны дараа суллан явуулж байв. Мєн л хїн амын амьдралын тївшин нийтдээ жигдрэхээс нааш Нигери маягийн далайн дээрэмчид алга болохгїй.
Далайн дээрэмчид зєвхєн Африкийн энэ хоёр улсаар хязгаарлагддаг гэвэл том тєєрєгдєл. Гвиней, Бразиль, Бангладеш, Малайз, Филлипин гээд далайн дээрэмчидтэй улс бий. Эндээс Малайз, Филлипин дээрэмчид гол тєлєв усан онгоцыг хєвж явахад нь дайрна. Усан онгоцыг араас нь гїйцэж очоод дэгээ шидэн дээр нь гараад холбооны бїх хэрэгслийг нь эвдсэний дараа авч явж болох бїхнийг юу ч їгїй ачиж аваад зугатдаг. Нэгэн усан онгоцны ачааг гурван єдєр ачсан тохиолдол ч бий. Цєлмєж дуусаад усан онгоцыг явуулна.
Энд нэр гарсан бїх улсын цєєнх нь хамаг баялгийг гартаа атгаж, олонхи нь туйлын ядуу амьдардаг, нийгмийн эд баялгийн хувиарлалт туйлын шударга бус гэсэн нийтлэг онцлогтой. Ядуусаа, манайхаар бол нийгмийн эмзэг бїлгийн хїмїїсээ єрєвдєж хайрлах гэгчийг мэддэггїй гэж болно. Ядуугийн туйлд хїрсэн хїмїїс амь зуухын эрхэнд юу ч хийхэд бэлэн. Хэн ч тэднийг єрєвдєж байгаагїй болохоор гаргах авир нь хэрцгий байх нь ч ойлгомжтой.
“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны ахмад Жек Спарроу автомат буу, гранат шидэгч, GPS-ээр зэвсэглэсэн орчин їеийн мэргэжил нэгтнїїдээ ямар авир гаргадгийг харсан бол шууд л Хєвсгєл нуурт жуулчдын хєтєч хийх шийд гаргах байсан биз.

ADCHILAL


URL:

Сэтгэгдэл бичих