Хүнийг ирвэс мэт болгодог вирусээр хоёр хүн өвчилж нас баржээ
Их Британид дэлгэрч, улмаар хоёр ч хүний аминд хүрээд буй “Армагеддон вирус”-ийг эрдэмтэд хүн төрөлхтөнийг мөхөөх чадалтай хэмээн дүгнээд буй юм.
Энэ вирусын гаралтай өвчин нь толгой өвдөх, дотор муухайрч бөөлжис цутгах, халуурах, үе мөч янгинах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна.
Мөн өвчтөний дотор эрхтэн болон тархинд цус алдалт явагдаж, бие нь бүхэлдээ зодуулсан мэт эрээн болдог гэнэ.
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар “Армагеддон вирус” 2003 онд 1000 орчим хүний аминд хүрсэн шувууны ханиадын төрлийн вирус болох нь батлагджээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
URL:




