НӨХӨН СЭРГЭЭЛТ ҮҮ, НӨХӨН ОЛБОРЛОЛТ УУ
Сэлэнгэ аймгийн Ерөө гэх сайхан сум цагтаа уул, ус, ур гамал ногоо нь жигдэрсэн байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар байлаа. Нарс, хуш, шинэсэн ой бүхий Хэнтийн нурууны салбар уулсынх нь ам бүрээс шахуу гол, горхи урссан онгон дагшин баян хангай байв. Харин одоо энэ сайхан газар нутаг алт гэх баялгийнхаа балгаар ухсан нүх, овоолсон шороо болж үлдэхэд ойрхон иржээ. Ерөө суманд Ялбаг, Могойн гол хэмээх урт нарийнхан хөндий бий. Хоёр талаар нь дүнсийх уулынх нь ам бүрээс шахуу гол горхи урсдаг, үржил шимт хөрсөн дээр нь унасан үр жимс бүхэн зөнгөөрөө ургах энэ газар өнөөдөр баялгийн хараалд өртсөн байгаль орчны эмгэнэлт гэрч болон хоцоржээ.
Зарим “ууланд” нь байгаль эх өөрөө үр жимсээ хаяж, бяцхан нарс, шинэс “төрүүлэн” нөхөн сэргээжээ. Гэсэн ч аль социализмын үеэс л алт олборлож байсан гэх энэ газрын шарх одоо хүр тэл аниагүй байна. Харин ч “Алт” хө төлбөр болон түүний сөрөг үр дагаврыг арилгах нөхөн сэргээлт нэртэй нөхөн олборлолтын балгаар шарх нь сэдэрсээр бугшиж, буглаж мэдэхээр болж. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг иргэдийн мэдээллийн дагуу захирамж гарган, МХЕГ-аас ажлын хэсэг гарган, нөхөн сэргээлт хийж буй компаниудын үйл ажиллагааг шалгасан юм.

“Баян суут” компани хөрс шинээр хуулснаа “нөхөн сэргээж” буй нь
НҮХ БУЛАХ НЬ НӨХӨН СЭРГЭЭЛТ МӨН ҮҮ
Ерөө сумын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар ашигт малтмалын 82 тусгай зөвшөө рөлтэйгөөс 39 нь зөвхөн алтны ашиглалтын лиценз. Үүнээс Ялбаг, Могойн гол гэх газарт албан ёсны зөвшөөрөлтэй зургаан компани олборлолт явуулдаг бол 10-аад аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийх нэрийн дор алт угааж байна. Ялбагт л гэхэд “Морьт хангай”, “Баян суут”, “Утаат залаат”, “Чингүн Энхдэлгэр” компаниуд Сэлэнгэ аймгийн Засаг даргатай нөхөн сэргээлт хийхээр гэрээ байгуулжээ. Тэд 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр дээрх газарт алт олборлоод нөхөн сэргээлт хийлгүй орхисон газар нутгийг сэргээх аж. Гэхдээ өмнө нь ашиглаад үлдээсэн хаягдал шороо буюу овоолгуудыг дахин угааж олсон алтаараа нөхөн сэргээлтийнхээ зардлыг олж авахаар гэрээ байгуулсан аж. Харамсалтай нь Засаг даргын алт угаах энэ зөвшөөрөл одоо мөрдөгдөж буй хэд хэдэн хуультай зөрчилдөж буйгаас үүнийг хууль ёсных хэмээн хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байдал үүсээд байна. Биднийг очихоос хэдхэн хоногийн өмнө УБМГ-ын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн дээрх газруудыг мөн шалгажээ.
Ашигт малтмалын хуулийн дагуу олборлолт явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр алт угааж байсан хэмээн үзэж дээрх компаниудын машин техникийг нь битүүмжлээд явсан аж. Засаг дарга гэрээ байгуулаад эрхийг нь өгдөг, хууль хяналтынхан хууль зөрч сөн хэмээн үйл ажиллагааг нь зогсоосон хуулийн энэ цоорхой, эрх зүйн тодорхойгүй байд лаас болоод өнөөдөр дээрх газруудад нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд оржээ. Гэхдээ Засаг даргын гэрээнд тодорхойгүй олон зүйл байсан. Хэдэн кг алт олборлож, хэдийг нь нөхөн сэргээлтэд зарцуулах, олборлосон алтанд хэн хяналт тавих, гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд олборлосон алтыг нь хэрхэх талаар дурдаагүй байна билээ. Тиймээс нөхөн сэргээх нэрээр нөхөн олборлолт хийж, байгаль орчныг нь нэмж сүйтгэсэн тохиолдолд тэдэнд хэн, ямар хариуцлага хүлээлгэх вэ.
Дээрх компаниуд тухайн газраасаа дунджаар 3-6 кг алт авахаар урьдчилан төлөвлөсөн гэсэн. Энэ нь одоогийн зах зээлийн дундаж ханшаар 200- 500 сая төгрөгтэй тэнцэх аж. Гэвч тэд дээрх алтныхаа 50 хувийг ч олборлож амжил гүй техник хэрэгслээ битүүмжл үүлсэн, алтны гарц ч бага байна хэмээн гомдоллож байсан. Тэднийг хэдэн кг алт олборлосныг хянадаг, шалгадаг хүн ч байдаггүй бололтой юм билээ.
Тиймээс нөхөн сэргээлтэд шаардлагатай алт олж чадаагүй бол эрсдэлийг нь хэн хүлээх вэ? Уг нь техникийн болон био логийн нөхөн сэргээлтийг хоёуланг нь хийс нээр ажлын үр дүнг тооцох ёстой. Гэтэл ихэнх нь нүх булж, овоолсон шороог тэгшилснээр нөхөн сэргээлтийн ажил дуус на гэсэн ойлголттой бай сан. Энэмэтчилэн шинэ тутам эхэлж буй нөхөн сэргээлтийн ажилд хууль эрх зүйн “цоорхой” олон байна.
Мөн аймаг орон нутагтай нөхөн сэргээлтийн гэрээ хийж буй компаниуд газар, ус ашигласны төлбөр төлөх ёстой. Гэтэл үүнийг төлсөн эсэх, ийм гэрээ байгуулсан үгүй нь ч зарим компанийн хувьд тодорхойг үй байсан.
Энэ жил УИХ-ын сонгуулийн жил, засаг төр солигдсон гэх шалтгаанаар нөхөн сэргээлтийн “халтуур” гэрээг төслийн хэмжээнд хийсэн нь Ялбаг, Могойн голын орчимд нөхөн сэргээлт биш нөхөн олборлолт явуулах болом жийг олгосон бололтой. Хуст Нарийны ам гэх газрыг “Баян суут” компани нөхөн сэргээхээр гэрээ байгуулжээ. Гэвч тэнд нөхөн сэргээлт биш олборлолт явуулж байв. Унагасан модных нь үндэс хатаж ч амжаагүй, хуулсан хөрс нь халуунаараа байхад талбайн инженер нь нөхөн сэргээлт хийж байна хэмээн тайлбарлахыг оролдсон. Уг нь тэд гэрээнд зааснаар хаягдал шороог угааж алт олборлох ёстой. Гэтэл шинээр хөрс хуулж, өмнө нь олборлолт хийгээгүй газарт үйл ажиллагаа явуулсан төдийгүй Хуст Нарийны горхийн голдирлыг өөрчилж, нэмж ухжээ. Горхины дагуух энэ газраас өмнө нь нинжа нар алт авч байжээ. Энд тэндгүй хэдэн метр нүх ухсаныг нь (нинжа нарын өөрсдийнх нь хэлдгээр шруп тавих) тэд нурааж ашигласан гэнэ. Энэ нь Архангайн Чулуут шиг гүн хавцал үүсгэжээ. Гэвч тэд үүнийг дарж булах нь байтугай харин ч нэмж нэлээд ухсан бололтой хар хөрс нь хатаагүй байсан. Тиймээс МХЕГ-ын БОАЖГУУХГ-ын дарга Н.Батбаяр ухсан газраа булж, эд мөрийн баримтаа дарж байсан үйл ажиллагааг нь зогсоосон. Уг компанийн энэхүү хууль бус үйл ажиллагааг УМБГаас томилсон Ажлын хэсгийнхэн хэд хоногийн өмнө мөн зог соож, техник хэрэгслийг нь битүүмжилсэн байжээ.
Гэтэл УМБГ-ын ахлах мөрдөн байцаагчийн лацдаж битүүмжлээд явсан “Hyundai” 4500 маркийн эксковаторыг тэднийг буцангуут ийнхүү ажиллуулж байсан бололтой. Тиймээс МХЕГын улсын байцаагчид дээрх экс коваторыг дахин би түүмжилж, акт бичсэн. “Баянсуут” компаниас дута хааргүй бас нэгэн “но”-той компани Могойн голд байсан. “Мөнхбилгүүн” гэх энэ компани Могойн хөндийн алтны шороон ордод хоёр дахь жилдээ нөхөн сэргээлт хийж буй аж. Гэтэл анхны жилдээ үйл ажиллагаа явуулж буй компаниас ч дор, булсан нүх ч байхгүй шахам байлаа. 2010 онд хоёр тусдаа талбайд нийт 28,4 га газарт техникийн ажлыг 100 хувь гүйцэтгэсэн хэмээн зузаан гэгч тайландаа бичжээ. Гэвч уурхайн дарга Энхтөр гэх хүнд бидэнд үзүүлж, харуулах зүйл олдсонгүй. Мөн 2011 онд биологийн нөхөн сэргээлтэд га тутамд 2500, нийт 42000 ширхэг нарс суулгана хэмээн цаасан дээр бичжээ. Гэтэл бүтэн хоёр жил өнгөрсөн ч тэнд нарс байтугай зэрлэг ч ургасан газар алга. Сайхан тайлан, гоё төлөвлөгөөтэй энэ компани Могойн хөндийд нөхөн сэргээлт биш нөхөн олборлолт л хийсэн бололтой. Тэд энэ жил мөн гэрээгээ сунгаж, 4,73 кг алт олборлож нөхөн сэргээлтийн зардлаа олно гэж төлөвлөжээ. Гэтэл бас л алт олдоогүй, олсон жаахан мөнгөө түлш, ажилчдынхаа хоол унданд зараад дуусаж байгаа гэнэ.
Бүхэл бүтэн хоёр жил алт угаагаад нөхөн сэргээлтийн мөнгөө олоогүй гэх ийм компанийн гэрээг сунгасан нь хэний ямар ашиг сонирхол байв? Засаг даргын хариуцлагагүйнх үү, цаасан тайлангийн сайных уу. Харин Ялбагт үйл ажиллагаа явуулж буй “Утаат залаат” компанийн хувьд байдал тэс өөр байсан. Тэд 24 га газрыг нөхөн сэргээхээс 80-90 хувьд нь техникийн нөхөн сэргээлт хийжээ. Одоо биологийн нөхөн сэргээлт хийж, хайлаас улиас, харгана зэрэг 1000 гаруй мод бут суулгахаар мэргэжлийн компанитай хамтран ажиллаж эхэлжээ. Захирал Агваанлувсан нь “Олборлосон бага ч гэсэн алтныхаа дийлэнх хувийг нөхөн сэргээлтийн ажилд зарцуулж байгаа. Ашиг олох нь олох байхаа. Гэхдээ гэрээгээр хүлээсэн ажлаа сайн хийчихвэл компанийн цаашдын нэр хүндэд хэрэгтэй. Тийм болохоор дараагийн гэрээгээ байгуулахын тулд ажлаа хийсэн шиг хийхийг зорьж байна” хэмээн хэлж байсан. Мөн нөхөн сэргээл тийн компаниудын техник хэ рэгслийн хүчин чадал ч харилцан адилгүй аж. “Морьт хангай”, “Утаат залаат” компани хэд хэдэн бульдозар, трактор, эксковатортой байсан бол “Баян суут” компани ганц хоёр эксковатороос өөр техникгүй шахам байх жишээтэй.
НӨХӨН СЭРГЭЭЛТ БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН
Алт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд Төв аймгийн Заамар, Сэлэнгийн Ерөө зэрэг олон сумын газар нутгийн хөрсийг эргүүлж, байгаль орчныг нь сүйтгэсэн. Тэр үед үйл ажиллагаа явуулж байсан компаниудын ихэнх нь одоо алга болсон. Зарим нэг нь байгаа ч сүйтгэсэн газар нутгийг нь нөхөн сэргээлгэх нь байтугай нөхөн төлбөр ч тавих эрх зүйн орчин одоохондоо бүрдээгүй. Зарим газарт нь одоо хүртэл нинжа нар ажиллаж буй. Тиймээс нинжа ороог үй ийм газруудын хаягдал шороог угааж, олсон алтаар нь нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулах эрхийг орон нутагт олгосон. Гэвч энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн олбор лолтын үйл ажиллагааг тус гай зөвшөөрөлтэй компани явуулах заалттай Засаг даргын гэрээ зөрчилдөж буй. Мөн дээрх сүйдсэн газруудын дийлэнх нь усны сан, ой мод бүхий газар байрладгаас Урт нэртэй хуультай ч зөрчилдөж буй юм.
Тиймээс цаашид ийм нөхцөлөөр нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж буй компаниудад тусгайлсан эрх зүйн орчин бүрдүүлэх шаард лагатай болсон нь дээрх шалгалтын үеэр харагдаж байсан. Нөхөн сэргээлт хийж буй компаниуд аймгийн Засаг дарга, Бай галь орчны холбогдох ал бан тушаалтны зөвшөөрлөөр алт угааж буй. Гэтэл хууль хяналтынхан үүнийг хууль бус олборлолт явуулж байна гээд техник хэрэгслийг нь лац даж, битүүмжлээд үйл ажил лагааг нь зогсоочихдог. Хоо рондоо зөрчилдсөн төрийн бай гуулла гуудын энэ мэт хууль эрх зүйн орчны “цоорхой” нө хөн сэр гээлт хийж буй ком паниудад хүндрэл учруулж эхлээд байна.
URL:













