2.4 жилийн ял авсан Ч.Сангарагчаа эхнэртээ: ” Битгий санаа зов. Намайг Ц.Элбэгдорж шоронд удаан суулгаж зүрхлэхгүй” хэмээн хэлжээ
АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд хоёр өдөр үргэлжилж өчигдөр орой 21.30 цагт шийдвэрээ гаргасан юм.
Анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж АТГ-ын дарга Ч.Сангарагчаад 2.4 жил, дэд дарга Д.Сундуйсүрэнд хоёр, гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадаст хоёр жилийн хорих ял оноосол бол тус газрын тамгын газрын дарга Г.Бадарчийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулжээ.
Өчигдөр орой шүүх хурал дуусч АТГ-ын дарга асныг Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд авч явахын өмнө ар гэрийнхэн нь дулаан хувцас өгөв.
Энэ үеэр АТГ-ын дарга Т.Сангарагчаа эхнэртээ “Битгий санаа зов. Намайг Ц.Элбэгдорж шоронд удаан суулгаж зүрхлэхгүй” хэмээн хэлсэн байна.
Өнөөдөр шүүхийн шийдвэрийн тухай албан ёсны мэдээлэл хийх юм.
Энэ үеэр АТГ-ын дарга Т.Сангарагчаа эхнэртээ “Битгий санаа зов. Намайг Ц.Элбэгдорж шоронд удаан суулгаж зүрхлэхгүй” хэмээн хэлсэн байна.
Өнөөдөр шүүхийн шийдвэрийн тухай албан ёсны мэдээлэл хийх юм.
URL:









