“Алтан нар” ордын өрөмдлөгийг үргэлжлүүлнэ
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компани Монголын баруун өмнөд хэсэгт байрлах “Алтан нар” төслийн талбайд өрөмдлөгөө үргэлжлүүлэхээр төлөвлөсөн тухай asiaminer.com цахим хуудсанд мэдээлэв. Тодруулбал, таван км-ийн гүнд 20 орчим цэгт өрөмдлөг хийх гэнэ. Тус компанийн ерөнхийлөгч Петр Акерли “Хайгуулаа үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй хэмээн бид үзсэн” гэж ярьжээ. Уг алтны ордын нөөцийг олон улсын N1 43-101 стандартын дагуу тооцоход энэ судалгаа нь ач холбогдолтой юм байна. Өмнөх судалгаагаар “Алтан нар”-д 30 метрийн гүн дэх тонн хөрс тутамд 4.3 гр /алт, 24.1 гр/ мөнгө бий хэмээн тооцож байжээ.
“Өнөөдөр” сонин
URL:




