Би ч гэсэн бага ястан тэгээд яах юм та нар…

Tийм ээ би ч бас бага ястан. Бага ястан гэх энэ нэр томъёо чухам хэзээ хаанаас гараад ирсэнийг мэдэхгүй ч нэгэн цагт Монголын төр, удирдах албанд тушаалд та бүхний дургүйцээд бага ястан гээд байдаг тийм л хүмүүс удирдаж авч явж байсан гэдгийг харин сайн мэдэх юм байна. Бид эх орондоо байгаа байж үндэстэн ястан, аялага өөрийн үндэс ясны онцлогоороо гадуурхагдах болоогүй шүү. Магадгүй энэ тэнэг гэмээр нэр томъёо Ю.Цэдэнбал үгүй бол Ж.Батмөнх төрийн толгойд байх үед л гарч ирсэн байх. Учир нь тэд төв халхуудын ярьдагаар бага ястан байсан гэхдээ Монгол орныг өнөөгийн улс төрчид гэгдэх луйварчидаас л хамаагүй дээр удирдан залж явсан нь үнэн. Тэдэнд атаархагч, тэднийг өөлөгчид гаргасан нь лавтай.

1989 оны 3-р сарын 10. Энэ өдөр хэрэв шал өөр шийдвэр гаргасан бол өнөөдөр та бид ингээд эрх чөлөөтэй, дураараа, өөрийнхөөрөө хийж бүтээж байх байсан болов уу? Магадгүй энэ өдрийн чухам ямар учиртай, ямар үйл явдал болсоныг мэдэхгүй нэгнд сануулаад хэлэхэд эл өдөр Улс төрийн товчоо /Өнөөгийн МАН, МАХН/ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг тухайн үед Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга /одоогийнхоор Төрийн тэргүүн/ байсан Ж.Батмөнх гаргаснаар өнөөгийн ардчилсан, эрх чөлөөт амьдралын суурь тавигдсан гэж болно. Тэр үед Батмөнх Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд эрх баригч намын болон төрийн тэргүүний хувьд ухаалаг бодлого явуулаагүй бол магадгүй бид өнөөдөр ч талх авах гээд дарааллаад зогсож байх байсан байх. Тухайн үед бүх зүйл Батмөнхөөс шалтгаалж болох байсан бөгөөд хэрэв жагсаал цуглаан хийж байсан тэр олон иргэдийг нэг шөнийн дотор л бүгдийг нь устгаж болохоор байсан гэдэг. Яг л өнөөх алдарт “Оюутны бослого” шиг шийдвэр гаргахыг гүйцэтгэх албан тушаалтнууд шахаж шаардаж байсан хэдий ч “Монгол нэг ч хүний хамраас дусал ч цус гаргаж болохгүй” гэсэн хатуу чанга байр сууринаас хандаж улмаар Монгол орон Ардчилсан нийгэмд сая л нэг шилжиж орсон түүхтэй. Хэрэв энэ шийдвэрийг өнөөгийн улс төрчид гаргах шаардлага тулгарвал тэд ямар шийдвэр гаргах бол бас л эргэлзээтэй. Бид үнэндээ азтай бас баярлаж явхаар ард түмэн. Энэ бол та бүхний дургүй бас л нэг бага ястаны Монголын төрийн түүхэнд гаргасан том гэрэлт мөр. Хэн ч үл арилгаж чадах. Харин энэ л шийдвэрийг гаргаснаар Ж.Батмөнх нэг хэсэг буруутан гэгдэж гадуурхагдаж амьдарч байсан гэдэг.

Эх сурвалж http://toplife.blog.banjig.net/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих