Дисней компани “Оддын дайн”-ы зохиогчийн эрхийг худалдаж авлаа
The Walt Disney Company корпораци алдарт “Оддын дайн” цувралын долоо дахь ангийг хийхээр болсноо өчигдөр олон нийтэд зарлалаа. Тэд Жорж Лукасын эзэмшдэг Lucasfilm Ltd кино компанийг “Оддын дайн” кино хийх эрхийн хамт худалдан авсан аж. Дисней студийн захирал Роберт Игерын хэлснээс үзвэл “Оддын дайн” цувралын ээлжит буюу долоо дахь анги 2015 оны орчим дэлгэцэнд гарах юм байна. Тэрбээр “Гэхдээ энэ бол сүүлчийнх биш, цаашид үргэлжлүүлэн олон анги хийнэ” гэж амлажээ.
Жорж Лукас студи, киноны эрхээ нийлүүлээд дөрвөн тэрбум ам.долларын үнэ хүргэсэн бололтой. Энэ наймаа хийгдсэнээр кино урлагийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн агуу бүтээлийг дахин амьдруулах боломж олдож байгаа юм байна.
1971 онд студиэ байгуулч цувралынхаа анхны ангийг хийж байсан найруулагч Жорж Лукас “Оддын дайн”-ыг шинэ хүмүүст өгч, шинэ өнгө аяс оруулах цаг нь болсон учраас зарахаар шийдлээ. Нөгөө талаар, эзэн нь өөрчлөгдсөн ч энэ кино намайг үзэгчдэд санагдуулсаар байна гэдэгт итгэлтэй байгаа учраас ингэж шийдсэн” гэж өгүүлсэн байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL:




