Хоолны дэглэм барих нь эмгэг гэнэ шүү
Британийн психоаналист Сьюзи Орбак хоолоо сойж, дэглэм барин гоо сайхан байхыг хичээдэг бүсгүйчүүдэд энэ диктатур нь сэтгэл зүйн асуудлууд болон гутрал, зовинолоос гарахад туслахгүй гэж үзжээ. Британи эмэгтэйчүүдийн 96 хувь нь хоолны дэглэм барьдаг нь нэг төрлийн өвчин биш гэж үү?
Тэрбээр Америк, Бразил төдийгүй дэлхий нийтийн түгээмэл ойлголт болсон гоо сайхны чиг хандлага болох алим шиг өгзөг, чилгэр том хөх эхээс нь өөрт ийм бэлэг заяагаагүй эмэгтэйчүүдийг аз жаргалгүй болгож байна гэж үзэж байгаа юм.
” Энэ бол эмэгтэйчүүдийг бие галбираасаа болж сэтгэлээр унахад хүргэдэг соёлтой холбоотой зар сурталчилгааны дарамт юм. Эмэгтэйчүүдийн дунд явуулсан санал асуулга психоаналистыг балмагдуулж орхисон аж. Хэрвээ та туранхай байсан бол гэсэн асуултанд дийлэнх бүсгүйчүүд “Хүн болгон намайг гэдэг болно”, ” Би санаа зовихоо болино”, ” Бүх зүйл саадгүй бүтэж, миний амьдрал улам хялбар болно” гэжээ. Харин Сьюзи тэдгээр эмэгтэйчүүд турсан ч тэдний хүсэл биелэхгүй гэж үзэж байгаа юм.
Учир нь психоаналист турахын тулд хоолоо сойж, дэглэм барина гэдэг нэг төрлийн өвчний хэлбэр гэж үзжээ. ” Британи эмэгтэйчүүдийн 96 хувь нь хоолны дэглэм барьдаг гэсэн статистик судалгаа гарсан нь харамсалтай. Учир нь хоол идэхдээ таргалах вий гэж санаа зовж, хооллох цагаа үргэлж хойш тавих нь өвчний хэлбэр” гэж Сьюзи ярьж байна.
Үүгээр психоланалист хоолны дэглэм барих нь сайн зүйл биш бөгөөд үүний цаана зөвхөн эрүүл хоол хүнс гэж рекламддаг хүмүүс л хождог гэдгийг харуулж байгаа юм.
“Таргалуулдаггүй хоол хүнс гэж рекламддаг хүнсний үйлдвэрлэлүүд хямдралаар хүмүүсийг галзууруулах дөхдөг. Хэрэв хүмүүс хоолны дэглэм гэж хошуурцгаадаггүй байсан бол тэдгээр үйлдвэрүүд 97 хувийн ашгаа алдах нь мэдээж. Тийм биш байсан бол тэд ийм ашигтай ажиллаж чадна гэж үү? Хэдийгээр эмэгтэйчүүд хагас зууны турш дуртай хоолоо ямар ч дарамт шахалтгүй идэж ирсэн ч тэд галбираа огт алдаагүй.
Хамгийн аюултай нь эмэгтэйчүүд таргалах, дуртай зүйлээ ч идэхээс айдаг эмгэгтэй болсноо огт анзаардаггүй. Тэдний байнга хэлдэг зүйл бол “ Үдэшлэгнээс өмнө би хоолны дэглэм барьж, турах хэрэгтэй байна” .
Гэвч хамгийн чухал зүйл бол бид зөв хооллож, аз жаргалтай байж сурах юм. Биеийн хэмжээ том, жижиг байх нь зөвхөн соёлын ялгаа. Тиймээс эхээс заяасан бие галбиртаа сэтгэл хангалуун бай бүсгүй минь.
URL:













