Оюутолгой Монгол ажилчдаа ажлаас нь үндэслэлгүй халж байна

Монгол ажилчдаа үндэслэлгүйгээр ажлаас нь халж байгаа талаар тус компанийн “хохирогч” тус төслийн менежментийн мэргэжилтэн С.Гантуяа өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр компанийнхаа удирдлагуудад “Монгол ажилчдын цалин гадаад ажилчны цалингаас эрс муу байна энэ хоёрыг адил тэнцүү болгомоор байна” гэх шаардлага хүргүүлсэн боловч түүнийг удирдах ажилтнууд нь өрөөндөө дуудан “Чи ийм юм ярих ёсгүй. Хэн болоод ийм зарга хийгээд яваа юм” хэмээн дарамталжээ. Мөн хүний нөөцийн ажилтан С.Найданд ажлаас халах тухай мэдэгдээгүй ч өнгөрсөн долоо хоногоос эхлэн цахим хаягийг нь хаажээ. Энэ мэт ажилдаа ирэхээр нь “МОННИС” дахь төв оффис руу нэвтрэх эрхийн үнэмлэхийг хүчингүй болгосон гэх мэт ажлын дарамт нэлээд хүн дээр бий болоод байгаад тэрбээр хариулт нэхэж байгаа юм.

 

Тэрбээр “Монгол хүмүүс их аймхай, Ямар нэгэн юм хэлснээс болж над шиг ажилгүй болох вий гэж сэрэмжилж байна, Хэдэн халтар төгрөг авч байгаадаа айж байна. Гадныхны гар, хөл болж байгаа монголчууд их байна. Иймээс би Монгол ажилчдын гарын үсгийг цуглуулж чадахгүй байгаа юм. Надтай нэгдэх хүн олон байгаа гэж итгэж байна. Би зөвхөн өөрийн эрх ашгийг биш Монгол ажилчдын тэр дундаа Оюутолгойд ажиллаж байгаа монголчуудын эрх битгий зөрчигдөөсэй гэж хүсч байна.

 

Учир нь ямар ч мэргэжилгүй зүгээр л гаднаас орж ирсэн ажилчид дунджаар 1200 ам.доллараар цалинждаг. Дээд боловсролтой Монгол залуус сард ердөө дунжаар нэг сая хоёр зуун мянган төгрөг авдаг. Энэ нь тус компанийн цалингийн хэмжээний 10 хүрэхгүй хувийг бид авч байна гэсэн үг Үүнтэй холбоотойгоор дунд, доод шатандаа маш муу ажиллаж баина” гэлээ.

Тэрбээр сард 2.5 сая төгрөгийн цалитай гэнэ. Уг асуудлыг ингээд xaяхгүй тэмцэх болно. Хуулийн зөвлөхөд хандана, Оюутолгой компанийн удирдлагуудыг Захиргааны  шүүхэд өгнө гэсэн юм.
Б.Есөнцагаан
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих