Франц, Монголын эмэгтэй жүдочид халз барилдав

Монголын жүдо бөхийн холбооноос дэлхийн чансаагаараа тэргүүлдэг Францын жүдочдыг урьж шигшээ багийн хамтарсан бэлтгэл хийж байгаа билээ.

Хоёр долоо хоног үргэлжлэх хамтарсан бэлтгэлийн үеэр халз барилдааныг зохион байгуулжээ.  Халз барилдааны эхний тойрогт Францын багийн 7:3-аар давамгайлсан бол дараагийн удаад Монголын эмэгтэй жүдочид 7:3-аар өрсөлдөгчөө буулган авчээ.

Харин шийдвэрлэх барилдаанд Францын баг 8:2-аар ялж хайнааг хагалжээ. Монголын багийн бүрэлдэхүүнд залуучуудын шигшээ багийн жүдочид орсноороо онцлогтой. Эмэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд 48кг-д Саранзаяа, Отгонцэцэг, Базаррагчаа, 52кг-д Цолмон, Аззаяа, Маралмаа, 57кг-д Маралгуа, Батзул, Нарантуяа, 63кг-д Мөнгөнчимэг, Энхзаяа, Адилцэцэг, 70кг-д Нямжаргал, Жавзмаа, Уянгаа, -78кг-д Ууганжаргал, Баасанжав, Мөнхтуяа нар зодогложээ.

Б.Ирээдүй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих