Порно, Монголд ердийн үзэгдэл болтлоо хүний нүдэнд дасчээ

Хаа сайгүй бараг л шалдан нүцгэн хүүхнүүдийн зураг сэтгүүлийн хавтас, рекланы самбар, ТВ-ийн сурталчилгаа, вебсайтуудын кино, зураг, клип гэх мэтээр Монголд “порнограф” бизнесийн сурталчилгаа нэрээр газар аваад байна. Порнограф нь нийгэм, гэр бүл, өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлдгийг хөндөхөөр шийдэв.
Порнограф гэдэг үг Грекийн pornographos буюу “биеэ үнэлэгчдийн талаар бичих” (порне = бие үнэлэх, графеин = бичих) гэсэн утгатай үг юм. Энэ үг 19-р зууны дунд үеэс эхлэн олны дунд хэрэглэгдэх болсон байна. Харин орчин цагт энэ үг “хүний эротик сэрлийг хөдөлгөхийн тулд хүнийг нүцгэн байдлаар харуулах, бэлэг эрхтэнийг харуулах, сексийн үйлдлийг хэвлэмэл, дүрс, дуут хэлбэрээр үзүүлэх” гэх мэт олон утгаар ойлгогдсон ойлголт болоод байна.
Порнограф агуулгатай рекламны самбаруудад голдуу эмэгтэйчүүд байдаг нь эрчүүдийн сэтгэлгээтэй их холбоотой. “Эрчүүд харснаараа дурладаг” гэдэг үгийг та сонсож байсан байх. Учир нь эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол дүрстэй зүйлд татагдахдаа их амархан аж. Тэгээд ч эмэгтэйчүүдийг бодвол эрчүүдийн сексийн дур тачаал их гэдэг.
Тэгвэл “Цэвэр ичимхий” имижтэй байсан Монгол охидын хувьд “мөнгө, алдар, залуу насны гоо үзэсгэлэн” нэрийн дор порнографийг Монголд цэцэглүүлэн хөгжүүлж байгаагаа тэд ойлгохгүй байна уу, эсвэл санаатай хийгээд байна уу гэдэгт асуудал гарч байна.
Порнограф нь дараах байдлаар нийгэмд хорт нөлөөг үзүүлдэг.
1. Порнограф вебсайт, сэтгүүл гаргагчид 10-13 насны хөвгүүдийг гол байгаа болгодог байна. Учир нь энэ насандаа шилжилтийн үеийн гормоны өөрчлөлт, эсрэг хүйсийн хүндээ татагдах, сексийн дур хүсэл оргилох гэх мэт биологийн, сэтгэлзүйн их шуурган дунд явдаг байх юм. Тийм насныхан хэрэв порнографт нэг л татагдсан бол тэдгээр харсан дүрс, зургаа насан туршдаа тээхээс гадна тэдгээрийг дагаж дууриах, бусад дээр турших, улмаар гаж донтон болох замд ордог байна.
2. Порнограф нь бэлгийн мөлжлөг, хүний наймааны гол өдөөгч нь болдог. Хүний наймааны хэрэгт холбогдогсдын дийлэнх нь охид. Хөвгүүдийн хувьд энэ тал дээр өртөх нь бага боловч эрхтний донор хүчээр болгох, албадан хөдөлмөрлүүлэх замаар хүний наймааны золиос болдог нь олон төрлийн судалгаанаас харагддаг. Порнограф нь ямар нэг байдлаар хүний наймаатай холбоотой тул энгэр задгай байх нь “норматив” юм гэсэн сэтгэлгээг нийгэмд хөхиүлэгч порнографын хүрээг бид хязгаарлах учиртай.
3. Порнограф нь гэр бүлийн тогтвортой байдалд шууд нөлөөлдөг. Порно донтолттой эрчүүд, эмэгтэйчүүд хань ижилтэйгээ бэлгийн амьдралын хувьд таарамжгүй байх тохиолдол маш элбэг гэнэ. Энэ нь Монгол гэр бүлийн суурь баттай байхын үндсийг султгах уршиг дагуулж байгааг та харж байна уу? Нөхрөөсөө өөр хүн бодох, эхнэрээсээ өөр хүн төсөөлөх нь хосуудын бэлгийн амьдралыг сул болгодог байна. Ийм гэр бүлд өсч байгаа хүүхдүүд ч гэсэн “сексийн дотоод зөрчилдөөнтэй” эцэг эхчүүдийнхээ хохирогч, хэдэн жилийн дараа тэднийгээ өвчсөн юм шиг дууриагч болох аюул Монголд нүүрлээд байна.
4. Порнограф нь Монголыг завхайдуу, сул энгэртэй, бэлгийн замын өвчин, ДОХ-оор дүүрсэн Африк маягийн соёлын хуулбарыг бий болгох аюул дагуулж байна. Манайх шиг цөөн хүн амтай улсад порнографыг үнэхээр хязгаарлах учиртай. Эс бөгөөс үндэстэн мөхөх, уусах аюулд бид өртөх билээ.
Бизнесийнхэн порно рекламаа зөвтгөх гэж янз бүрээр тайлбарлах байх л даа. Гэхдээ тэдний өнөөдөр олох мөнгөнөөс болж Монгол улсын ариун байдал бузартах учиргүй билээ. Монгол улс, гал голомт маань ариун байг!
Монгол овогт Ж. Бадамдорж
МАРАНАТА

URL:

Сэтгэгдэл бичих