Ц.Элбэгдоржийн хамгийн сүүлчийн зарлиг
Н.Энхбаяр ял сонсож, шоронд бус эмнэлэгт ялаа эдлэсээр багагүй хугацаа өнгөрч байна. Түүнийг суллуулахаар гарын үсэг зурсан иргэдийн тоо 100,000-аас хол давсан гэдэг мэдээлэл цацагдаж, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг аврах хөдөлгөөн өрнөөд удаж байна. Тиймээс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Н.Энхбаярт уучлалт үзүүлэх гэж байгаа гэнэ. Гэхдээ тэрбээр энэ уучлалыг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн яг өмнө, хамгийн сүүлчийн зарлигаа гаргаж Н.Энхбаярт төрийн уучлал үзүүлэхээр намынхантайгаа ярилцаж тохирсон гэдэг мэдээлэл цацагдаад байна. Монголчууд өрөвч ард түмэн. Н.Энхбаярт уучлал үзүүлснээр түүнд хандах ард түмний хандлага сайжирна. МАХН-ын гишүүдийн саналыг ч өөртөө татаж чадна гэдэг тооцоог Элбэгээ Ерөнхийлөгч гаргаад байгаа сурагтай. Тиймээс төрийн тэргүүний уучлалыг хүртэхийн тулд Н.Энхбаяр 2013 оны тавдугаар сар хүртэл тэсэх л хэрэгтэй болох нь. Н.Энхбаяр ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин оролцохын өмнө хамгийн сүүлчийн зарлигаараа хар тамхины хэргээр найман жилийн ял аваад байсан “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнд уучлал үзүүлж байсан юм.
URL:













