МӨРӨӨДӨЛ БҮРТГЭХ ӨДРҮҮД МОНГОЛ ХҮН НЬ:
МӨРӨӨДӨЛ БҮРТГЭХ ӨДРҮҮД МОНГОЛ ХҮН НЬ:
Эрх чөлөөтэй
Эрдэм боловсролтой
Эрүүл чийрэг
Ажилтай орлоготой
Аюулгүй орчинтой болох талаар Ардчилсан нам орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж эхлээд нилээд хугацаа өнгөрч байна. СХД-ийн онцлогт нийцүүлсэн МОНГОЛ ХҮН 2020 хөтөлбөрийн хэлэлцүүлгийг СХД-ийн Ардчилсан намаас эхлүүлж байгааг энэхүү хэвлэлийн бага хурлаар бид Сонгинохайрханчууддаа зарлаж байна.
СХД-т ажиллаж амьдарч байгаа иргэн та:
Эрх чөлөөтэй
Эрдэм боловсролтой
Эрүүл чийрэг
Ажилтай орлоготой
Аюулгүй орчинтой болохын тулд юу мөрөөдөж, ямар зорилго тавьж байгаагаа бидэнтэй хуваалцаж мөрөөдлөө бүртгүүлэхийг СХД-ийн Ардчилсан нам танд санал болгож байна. Таны мөрөөдлийг биелүүлэхийн төлөө та бидэнтэй нэг баг болж ажиллахыг танд санал болгож байна.
Сонгинохайрханчууд аа! Та бүхнийг мөрөөдлөө томруулж, бага зэрэг мартагдсан байгаа бол мөрөөдлөө сэргээхийг СХД-ийн Ардчилсан нам уриалж байна. Мөрөөдөлтэй хүн амжилтанд хүрдэг, огт мөрөөдөлгүй хүнд зорилго байдаггүй, зорилгогүй хүнд хүсэл, тэмүүлэл байдаггүй.
Гэр хороололд амьдардаг нь орон сууцтай болох гэж, орон сууцтай нь тохилог зуслантай болох гэж, ажилгүй нь ажилтай болох гэж, ажилтай нь ашиг орлогоо нэмэгдүүлэх гэж, 108 мянган төгрөгийн орлоготой нь 1 сая төгрөгийн орлоготой болох гэж МӨРӨӨДӨЦГӨӨХИЙГ уриалж байна.
Хүн мөрөөдөлтэй болно гэдэг бол амжилтын эхлэл. Хүмүүсийн мөрөөдлөөс бидний хөтөлбөр боловсрох ёстой. Сонгинохайрханчуудын мөрөөдөл хүсэл тэмүүлэлээс СХД-ийн онцлогт нийцсэн МОНГОЛ ХҮН 2020 хөтөлбөр гарч ирэх ёстой гэж бид үзэж байна.
Иймд СХД-ийн харъяаны иргэн хэн ч байлаа гэсэн үзэл бодол, шашин, нас, хүйс, боловсрол харгалзахгүйгээр бидэнтэй уулзаж, утсаар ярьж, электрон шуудангаар харьцаж өөрсдийнхөө мөрөөдлийг бүртгүүлж, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бидэнтэй хамт баг болон оргил өөд мацаж, СХД-ийн онцлогтой МОНГОЛ ХҮН 2020 хөтөлбөр боловсруулахад өөрийн хувь нэмрээ оруулж ажиллахыг уриалж байна.
Мөрөөдөл бүртгэх өдрүүд 2011 оны 6-р сарын 15 хүртэл
Манай хаяг: СХД-ийн 1-р хороолол цамбагарав худалдаа үйлчилгээний төвийн баруун талд СХД-ийн Ардчилсан намын байр,
утас 689810, Е-мейл: dempartyshd@yahoo.com www.dempartyshd.mn хаягаар хандана уу.
СХД-ийн АРДЧИЛСАН НАМ
URL:




