Шатахууны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ?

Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ бууж байхад манай орны шатахууны ганц нийлүүлэгч хойд хөрш маань сүүлийн хоёр сар дараалан манайд экспортлох шатахууныхаа үнийг нэмэв. Бензиний үнэ нэмэгдэхээр бүх юмны үнэ дагаж хөөрдөг жишигтэй болохоор ОХУ шатахууны татвараа нэмсэн сургаар ШТС-уудад урт дараалал үүсэн, зарим компаны ШТС-ууд худалдаагаа түр зогсоогоод байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр зарим нефть импортлогч компаниуд шатахууныг литр тутамд нь 200-250 төгрөгөөр нэмэхгүй бол ашигтай ажиллах аргагүй боллоо гэдгээ мэдэгдсэн. Энэ мэдэгдэл бензиний үнээс шууд хамааралтай Монголын жижиг зах зээлийг бужигнуулж, хүнсний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид хүртэл бараа таваарынхаа үнийг хэдэн төгрөгөөр нэмж зарахаа тооцоолж эхэлхэд хүргэсэн.

Харин бодит байдал дээр шатахуун нэг тонн тутамдаа 49 доллараар нэмэгдэхэд нэг литр нь 68,6 төгрөгөөр нэмэгдэж таарч байгаа юм. Чоно борооноор гэдэгчлэн бензиний үнийн бага зэрэг нэмэгдэл дээр тоглон, бодит нэмэгдлийг хэд дахин нугалж ашиг олох гэсэн нефть импортлогчдийн шуналыг яах вэ?

 

З.Намжилмаа


URL:

Сэтгэгдэл бичих