Эрх баригчидтай хариуцлага тооцох өдөр ойртлоо

Өвөл цагийн жаврыг угтаж, утаатай дөрөө харшуулсан орон нутгийн сонгууль ид өрнөж буй. Энэ жилийн сонгууль цаг хугацаанаас эхлээд олон шинэлэг зүйлээр дүүрэн. Хамгийн их айдас дагуулж байгаа зүйл гэвэл малчид өвөлжөөндөө буучихсан учраас цаг хугацааны хувьд орой тож, сонгуулийн ирц хүрэх гүй байж болзошгүй гэж ажиглагчид хэлж байна. Түүнчлэн санал тоолох цахим машин хэр найдвартай вэ, явуулын хайрцгаар санал авах асуудалд хүндрэл гарах эсэх дээр ч санаа зовоож байгаа асуудал бий.

    Байгалийн давагдашгүй нөхцөл байдал үүсэхийг ч өнөөдрөөр тооцох аргагүй. Энэ мэт олон хүчин зүйлээс хамаарч, дахин сонгууль явуулах тохиолдол гарахыг ч үгүйсгэх аргагүй. Нөгөө талд өнгөрөгч УИХын сонгуулиар дэгдсэн маргаанууд эцэслэн шийдэгдээгүй, иргэдийн эргэлзээ гарааг үй байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч сонгуулиар хэд хэдэн тойрог дээр автомат машинтай холбоотой маргаан гарсан. Тиймээс орон нутгийн сонгуулиар маргаан дэгдэхгүй гэсэн баталгаа алга.
    Тэр ч бүү хэл саяхан болж өнгөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар ч автомат машины будилаан гарсныг дэлхий нийт хэвлэлээр бичих болов. Өнгөрөгч сонгуулийн саналд эргэлзсэн эргэлзээ гараагүй байхад, яг манайх шиг автомат машинаар санал өгсөн америкчууд маргаантай байгаа нь иргэдийн эргэлзээг улам л төрүүлж байгаа нь мэдээжийн хэрэг. Энэ жилийн орон нутгийн сонгууль олон зүйлээрээ анхдагч нэр зүүж байгаа.
    Анх удаа бүртгэлийг цахим төхөөрөмжөөр хийж, саналын хуудсыг автомат машинаар тоолно. Анх удаа холимог системээр сонгууль зохион байгуулна.Түүнчлэн орон нутгийн сонгуульд 19400 шахам хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь түүхэндээ байхгүй томоохон үзүүлэлт болж байна. НИТХ-ын сонгууль тусдаа болсон байхад нэр дэвшигчдийн тоо өссөн нь цаанаа өөр учир шалтгаантай. УИХ-ын сонгуулийн үр дүнтэй энэ өрсөлдөөн яалт ч үгүй холбогдоно.
…Энэ нь аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн суудлыг хаданд гаргачихав. Өнөөх л мөнгө, эрх мэдлийн төлөөх улайрлыг хэт их өсгөсөн нь эндээс харагдана. Санхүүгийн эрх мэдэл нэмэгдэхийн хэрээр тухайн албан тушаалын үнэ цэнэ өсөх нь мэдээж юм. Сумыг ч гололгүйгээр өрсөлдөж байгаагийн бас нэг гол шалтгаан энэ байх. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, АН УИХд олонхи болж, засгийн эрхийг гартаа авсан цагаас хойш өнөөдрийг хүртэл олон удаа шийдвэр гаргалаа. Хууль эрх мэдлийн дээгүүр яаж алхаж болдгийг хангалттай харуулсан. . .
    Өдгөө парламентад АН 31, МАН 25, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН хоёр суудал авсан. Мөн бие даагч гурван гишүүнтэй нийлээд одоогоор УИХ 71 гишүүнтэй байгаа. АН-ын хувьд УИХ-д олонхийг бүрдүүлсэн, НИТХ-д илт давуу ялсан. Одоо тэд аймаг, сум, дүүргийн ИТХ-д багаа бүрдүүлэхийг зорьж байгаа нь олон олон улайрсан шийдвэрээс нь харж болно. Тиймээс орон нутаг тийш хөрөнгө хүч хаяж онцгой анхаарал хандуулж байна. Ойрын эх сурвалжийн хэлснээр малчид уулаадаа буюу өвөлжөөндөө буучихсан, сонгууль өгөхөд хүндрэл гарна.
    Тиймээс АН-ынхан өөрсдийн гишүүд дэмжигчдээ машинаар зөөж сонгууль өгүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, Ардын намын дэмжигч гишүүдийг бус зөвхөн АНын гишүүд, дэмжигчдийг машинаар зөөх нь. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг болно гэдгийг албаны хүмүүс ч ярьж байна. АН-ынхны хувьд Төсвийн тухай шинэ хуулиар энэ жилээс орон нутгийн өөрөө удирдах байгууллагын санхүүгийн эрх мэдлийг нэмж байгаа нь тэдний орон нутгийн сонгууль угтан хийж байгаа томоохон ажлын нэг.
    Орон нутгийн орлогоос нь улсын төсөвт хамаад авчихдаг байсан бол шинэ хуулиар орлогын ихэнхийг, зарим татварын орлогыг 100 хувь орон нутагт нь үлдээж байгаа юм. Энэ нь аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн суудлыг хаданд гаргачихав. Өнөөх л мөнгө, эрх мэдлийн төлөөх улайрлыг хэт их өсгөсөн нь эндээс харагдана. Санхүүгийн эрх мэдэл нэмэгдэхийн хэрээр тухайн албан тушаалын үнэ цэнэ өсөх нь мэдээж юм. Сумыг ч гололгүйгээр өрсөлдөж байгаагийн бас нэг гол шалтгаан энэ байх.
    Нэг зүйлийг онцолж хэлэхэд, АН УИХ-д олонхи болж, засгийн эрхийг гартаа авсан цагаас хойш өнөөдрийг хүртэл олон удаа шийдвэр гаргалаа. Хууль эрх мэдлийн дээгүүр яаж алхаж болдгийг хангалттай харуулсан. Олонхийн эзэрхийлэл, улстөржсөн олон шийдвэр өнөөдөр ард түмэнд яаж хүндээр тусч байгааг харж байгаа. Олон мянган иргэдийг ажлаас нь халж, хохироосон гээд ярих юм бол олон зүйл хэлж болно. Хамгийн наад зах нь гэхэд л хагас сая иргэдийн санал авч УИХ-д суусан Ардын намын 25 гишүүнийг өдгөө хүртэл бүлэггүй явуулж байна.
    Энэ нь шууд утгаараа сонгогч таны эрхэнд халдсан ноцтой зүйл. Тэгэхээр УИХ-д 31 суудал авчихаад ийн ард түмэнгүй юм шиг, хууль эрх зүйгүй юм шиг аашилж байгаа нөхөд орон нутгийн эрхийг авах юм бол Монгол Улсыг тэр чигт нь буруу замаар будаа тээлгэх нь ойлгомжтой. Тийм л учраас сонгогчдын хувьд тэдэнтэй хариуцлага тооцох томоохон боломж бол орон нутгийн сонгууль. Хууль журамгүй, хууль ёсноос гадуур аашилж байгаа нөхөдтэй хариуцлага тооцох цаг бол арваннэгдүгээр сарын 21-ний өдөр.
    Иргэн таны итгэл сэтгэлийг өвөртөлж УИХ-д орж ирсэн 25 гишүүнийг өнөөдөр хүртэл бүлэггүй явуулж байгаа нь олонхийн улайрал, эзэрхийлэл. Өрсөлдөгчдөө шорон гянданд хорино, шалгана байцаана хэмээн захын нэг гишүүн салаавч хүртэл гаргах боллоо. Хууль тогтоох дээд байгууллагын танхимд өнөөдөр ийн дураар аашилж байгаа хүмүүс орон нутгийн эрхийг авчих юм бол яаж аашлах нь тодорхой. Тиймээс энэ өдрийг эрх баригчдад хариуцлага тооцох өдөр гэж үзэж болох юм.
С.УУГАНБАЯР


URL:

Сэтгэгдэл бичих