”Лалынхан буруугүй” киноны продюсерт нэг жилийн хорих ял оноолоо
“Лалынхан буруугүй” хэмээх лалын шашныг үндэслэгч Мухамедыг доромжилсон киноны проюдсер Марк Басили Иосефт Лос-Анжелес хотын шүүх нэг жилийн хорих ял оноожээ. Тэрбээр уг киногоо “Youtube” цахим хуудаст байршуулсны улмаас Ойрхи Дорнодын олон оронд АНУ-ыг эсэргүүцсэн жагсаал болсон юм.
Үүний улмаас Ливийн Бенгази хот дахь АНУ-ын консулын газрын тэргүүн Крис Стивенс нарын дөрвөн америк хүн амь үрэгдсэн юм. Марк Басили Иосеф нь Египет гаралтай бөгөөд Христийн шашны копт хэмээх урсгалыг шүтдэг аж. Уг урсгалыг Египетийн ард түмний дийлэнх нь шүтдэг байна. Өдгө 55 настай Иосеф үүнээс өмнө найман удаа банк залилж байжээ. Харин үүнийхээ дөрөвт нь л гэм буруугаа хүлээж, ял эдэлж байсан аж.
Э.ТӨГС

URL:







![1234945_560570364007865_259127670_n1887784152013-08-28-10-25[www.urlag.mn]](https://www.fact.mn/wp-content/uploads/2013/10/1234945_560570364007865_259127670_n1887784152013-08-28-10-25www.urlag_.mn_-205x125.jpg)

![21454_350599841739108_1579811804_n.jpg.300x0_q85_crop_upscale7351902212013-07-31-09-55[www.urlag.mn]](https://www.fact.mn/wp-content/uploads/2013/08/21454_350599841739108_1579811804_n.jpg.300x0_q85_crop_upscale7351902212013-07-31-09-55www.urlag_.mn_.jpg)
