Баянзүрхчүүдийн амьдрал баргар байна
Нийслэлийн хэмжээнд хүн амынхаа тоогоор 2-рт ордог, энэ хэрээрээ тулгамдсан асуудал ихтэй Баянзүрх дүүргийг цогцоор нь шийдэхээр МАХН-аас нэр дэвшигчид сурталчилгааныхаа ажлыг амжилттай, итгэл дүүрэн эхлээд байна.
Баянзүрх дүүрэг хүн амын нягтралшил ихтэй, 29ОООО оршин суугчтай, нийслэлийн алслагдсан дүүрэг гэдгээрээ онцлогтой.
Асуудлыг хэрхэн шийдэх талаар МАХН-ын Бага чуулганы гишүүн, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАХН-аас нэр дэвшигчдийн сонгуулийн штабын зохицуулагч П.Ангараг ийнхүү ярьсан юм. -Тус дүүрэгт орхигдсон, тулгамдсан маш олон асуудал байгаа. Тэдгээрийг манай намаас нэр дэвшигчид хөтөлбөрт тусгасан зорилтынхоо дагуу бүрэн шийдвэрлэх боломжтой. Дүүргийн оршин суугчдын 9О орчим хувь нь гэрэлтүүлэггүй орчинд амьдарч байна.Орон нутгийн төсөвт энэ талаар суулгаж бүрэн шийдэх гарц байна. Мөн дүүрэгтээ ганц байдаг нэгдсэн эмнэлгээ менежментээр хувьчилсан учраас иргэдийг чирэгдүүлж байгаа юм. Мөн хороодод байдаг өрхийн эмнэлгийн 5О хувь нь өөрийн гэсэн байргүй, хүндрэлтэй орчинд үйл ажиллагаа явуулж байх жишээтэй.
Газрын маргаантай холбоотой санал шүүмжлэл их гардаг. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, анги дүүргэлт хэрээс хэтэрсэн, ихэнх иргэд нь О.7 га газраа авч чадаагүй, энэ талын мэдээлэл байхгүй, эрх мэдэлтнүүд танил тал, ахан дүүсээрээ авчихсан жишээ олон байгаа. Үүнийг бид судалж хэн хаана эрх мэдлээ ашиглан жирийн иргэдийн газрыг булаагаад авчихав гэдгийг зарлаж, мэдээлэн эздэд нь буцааж өгөхийг зорих болно. Бидний мөрийн хөтөлбөрт ч энэ асуудлыг шударгаар шийдэхийг онцгойлон тусгасан байгаа. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээг сайжруулах үүднээс гэр цэцэрлэг, өндөр өншүүлэх боломж бүрэн бий. Жижиг, дунд үйлдвэрлэлийг татварын уян хатан бодлогоор дэмжиж, бизнесийн таатай орчин бүрдүүлж ажилгүйдийг зохицуулах бололцоотой.. Эдгээрийн талаар бид мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгасан. Бид хөтөлбөрөө амьдрал дээр хэрэгжүүлж чадна. Манай МАХН-аас нэр дэвшигчид болон бидний дэвшүүлсэн шударга ёсны хөтөлбөрийг хүмүүс маш их дэмждэг болсон байна.УИХ-ын сонгуулиар ч энэ маань нотлогдсон. Ийм учраас Баянзүрх дүүргийн сонгогчид маань МАХН-аас нэр дэвшигчдийг дэмжээрэй гэсэн юм.
Тус дүүрэгт цэцэрлэг хүрэлцээгүй ялангуяа 12-р хорооны сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн ихэнх нь гэр зуур өдрийг өнгөрүүлж байгаа талаар, гэр хорооллыг гэрэлтүүлэгтэй болгох боломжийг судалсанМАХН-аас нэр дэвшигч Ө.Эрдэнэболд өнөөдөр 2О –р цэцэрлэгээр орж хүүхдүүдийн хүмүүжиж буй орчинг сонирхон,эрхлэгч Ц.Мөнгөнчимэгтэй уулзаж санал бодлоо солилцсон юм. Эрхлэгч Ц.Мөнгөнчимэг: Манай хороо 7ОО гаруй хүүхэдтэй. Гэтэл 2ОО гаруйхан ортой ч З5О-иад бага насныхан хүмүүжиж цэцэрлэг маань ачааллаа дийлэхгүй байна. Нэг ангид 3О-4О хүүхэд байна гэсэн үг. Энэ хорооны иргэний хувьд хэлэхэд, гэрэлтүүлэг байхгүй, айлууд хог угаадсаа гудамжиндаа асгадаг,өнгөрсөн зун бохирын шугам тавихаар газар сэндийлсэн хүмүүс ухсан хэсгээ булахдаа хэнэггүй, хариуцлагагүй хандсан учраас замаар явахад овгор товгор бэрхшээлтэй болсон гээд зовлон тоочсон юм. Үүнд Ө.Эрдэнэболд хариулахдаа:-Ботаникийн цэцэрлэгийн ойролцоо газар хөөцөлдөж асуудлыг шийдвэл хүүхдийн цэцэрлэг барих боломжтой, бид энэ талаар судалсан.Айл болгоны хашаанд нарны зайгаар цэнэглэгддэг чийдэн тавибал харанхуй хороо маань байнга гэрэлтүүлэгтэй байх болно.Үүнийг гадны төслийн байгууллагатай хамтран шийдэхээр ярьж тохироод байгаа. Ингэвэл хорооны маань 38ОО өрх цахилгааны мөнгөө хэмнэж, өөрсдийн орлогоо хэмнэх болно. Гудамж хоорондын замын бартааг газар тэгшлэгч тэгшлэгч трактор явуулаад засчих боломжтой гэсэн юм. Тус хорооны хамгийн хүндрэлтэй асуудал нь оршин суугчдын 5О гаруй хувь нь хамгийн ядуу амьдралтай, амьжиргааны төвшин доогуур аж.”Саримсын гол”-ын айл өрхүүд шороо, хогондоо дарагдан, өлмөн зэлмэн амь зогоож, шар нар бор хоногийг өнгөрөөдөг аж. Хүн орох аргагүй оромжид толгой хорогддог хүн олон юм байна. Тэдний зовлонг хорооны засаг захиргааны хүмүүс тоож үздэггүй гэж иргэд нь байнга шүүмжилдэг боловч одоо болтол ямар нэгэн арга хэмжээ авалгүй “нүдэн балай, чихэн дүлий” суусаар байгаа гэнэ.
БЗД-ийн 9-р хорооны 3ООО орчим иргэн ч зовлон бэрхшээлийн дунд иймэрхүү маягаар амь зууж байгаа аж. Тус хороонд МАХН-аас нэр дэвшигч Л.Дэлгэрмаа энэ талаар ярихдаа, -Би энэ хорооны оршин суугч учраас иргэдийнхээ, хөрш айлынхаа бүхий л зовлонг биеэрээ туулан амьдарч байна.Тийм учраас хэрвээ сонгогчдынхоо итгэлийг хүлээж ИТХ-д ялалт байгуулах юм бол тулгамдаад байгаа асуудлуудыг бүрэн шийдвэрлэж, шийдвэрлүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Захын хороолол болох Шархадны орчмын манай хорооны орчмын эвдэрсэн зам харгуй, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээгүй байдал, ажилгүй, ядарсан хүмүүсийн амьдралыг сайжруулах талаар намйнхаа мөрийн хөтөлбөрийн хүрээнд өөрийнхөө хийх ажилтай хослуулан МАХН-ын сайдуудаа түшиглэн засч залруулах болно.
Мөн хүүхэд, залуусыг чөлөөт цагаа өнгөрүүлэх номын сантай болгох,өндөр настнуудыг хоорондоо ярилцаад суух амралтын төв, цэцэрлэгт хүрээлэн барих зэрэгт өөрийн хүч, хөрөнгөө ч зарцуулна. Сонгуулийн дөрвөн жил гэдэг бага хугацаа биш. Хүн хийе гэсэн зүйлдээ зоригловол чаддаг юм байна гэдгийг харуулах болно. Ийм учраас баянзүрхчүүдээ, сонгогчид оо биднийг багаар нь дэмжээрэй. Бид та нарынхаа итгэлийг алдахгүй.
URL:













