ЛЕДИ ГАГА ЯДУУ ХҮҮХДҮҮДТЭЙ ХӨЛ БӨМБӨГ ТОГЛОЛОО
Америкийн алдартай дуучин Леди Гага Бразилийн Рио-де-Жанейро хотын ядуусын нэг дүүргийн хүүхдүүдтэй хамт дуулж, бас хөл бөмбөг тоглосон тухай Латин Америкийн хэвлэлүүдэд мэдээллээ.
Тэрбээр өөрийн буусан тэнгэр баганадсан зочид буудлаас хэдхэн хорооллын зайтай орших “Канталаго” дүүрэгт очсон байна.
Гэрчүүдийн нотолж буйгаар, эхлээд Леди Гага гутлаа тайлаад ядуу хорооллын хүүхдүүдийн хамт бөмбөг хөөн гүйж, дараа нь “Born this way” дуугаа тэдэнд зорилж дуулжээ.
Тэрчлэн алдарт дуучин тэрбээр НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага Бразилийн телевизийн нэг компанитай хамтран ядуусын хорооллуудад хэрэгжүүлж буй “Хүүхэд-Найдвар” төсөлтэй танилцсан байна.
Пүрэв гарагийн орой Леди Гага Рио-де-Жанейро хотод концертоо тогложээ.
Тэрбээр уран бүтээлээр төдийгүй буяны үйлсээр алдартай нэгэн билээ. Лхагва гарагт л гэхэд “Сэнди” хар салхинд нэрвэгдсэн Нью-Йоркийн оршин суугчдад нэг сая доллар хандивлахаа амласан билээ.
З.Амгалан
URL:













