ИХ БРИТАНИ ТЕЛЕВИЗИЙН ТООН СИСТЕМД БҮРЭН ШИЛЖЖЭЭ
Их Британид телевизийн аналог системийн эрин үе албан ёсоор дуусч, тоон системд бүрэн шилжлээ.
Нэгдсэн Вант Улс 2006 оноос телевизийн тоон нэвтрүүлэгт шилжиж эхэлсэн байна. Одоо британичууд орчин үеийн форматаар 40 орчим сувгийг үзэх боломжтой болжээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, шинэ технологид шилжихэд тус улс 630 сая фунт буюу нэг тэрбум орчим доллар зарцуулсан байна. Шинэ системд шилжсэнээр давтамж ашиглалтад бодитой хэмнэлт хийж, телевизийн нэг аналог сувгийн оронд нэг давтамжаар хэд хэдэн тоон нэвтрүүлэг дамжуулах боломжтой боллоо.
Телевизийн аналог дохиоллыг дамжуулахад ашигладаг давтамжийг одоо гар утасны сүлжээгээр дамжуулж байна. Энэ баазыг түшиглэн операторууд мэдээллийг илүү хурдан дамжуулах боломжтой болж байгаа аж. Ингэснээр тус улсын хамгийн алслагдсан бүс нутгийн интернэт хэрэглэгчид дэлхийн сүлжээнд утасгүйгээр холбогдох боломжтой болох юм. Мөн давтамжийн зурвас ашиглах эрхийг худалдсанаар таван тэрбум фунт стерлинг буюу бараг найман тэрбум долларын орлого улсын төсөвт орох болно.
З.Амгалан
URL:













