Эх хүү хоёрыг ОХУ-ын хилийн орчим эрэн хайж байна

Өнгөрсөн долоо хоногт Орхон гол гаталж яваад усанд осолдсон эх хүү хоёр ОХУ-руу цутгадаг Сэлэнгэ мөрнөөр урсан хилээр гарсан талаар бид өмнө мэдээлж байсан билээ.

Эх хүү хоёр одоог хүртэл олдоогүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа ажээ.

Эрлийн ажиллагаа ОХУ-ын хилийн орчим явагдаж байгаа ба Монголоос аврах хоёр бүлэг, Оросын хоёр бүлэг нийт дөрвөн бүлэг эрэн хайх ажиллагаанд оролцож байна.

Амралтын өдрүүдэд зарим мэдээллийн хэрэгслээр эх хүү хоёрыг олсон тухай мэдээлэл цацагдаж байсан тул энэ талаар ОБЕГ-ын албаны эх сурвалжаас тодрууллаа.

А.Цацрал


URL:

Сэтгэгдэл бичих