Монголын 20 гаруй оюутныг баривчилжээ
Сөүл хотын “Geshinde” их сургуульд суралцдаг 20 гаруй монгол оюутныг БНСУ-ын Иргэн харьяатын албаныхан баривчилжээ. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гаригт БНСУ-ын Иргэн харьяатын албаны мэргэжилтнүүд тус сургуульд очиж монгол оюутнуудад “Сургалтанд суулгана” гэж дагуулж явсан байна. Улмаар хорих байранд аваачин байцаажээ.
Баривчлагдсан оюутнуудад солих хувцас оруулахгүй, хүйтэн шалан дээр унтуулж байгаа талаар тус сургуулийн нэгэн оюутан Монголын оюутны холбоонд мэдээлжээ.
URL:













