Залуучуудын соёл урлагийн хорооны даргаар Б.Цолмонбаяр буюу Цоомоо сонгогджээ
МЗХ-ноос залуучуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх зорилгоор Монгол улсын хэмжээнд 18 залуучуудын мэргэжлийн хороодыг байгуулж эхэлсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд “Залуучуудын соёл урлагийн хороо”-г байгуулах хурал 11-р сарын 13-нд болж өнгөрсөн юм.
“Залуучуудын соёл урлагийн хороо”-ны даргаар “TV cocktail” хамтлагийн жүжигчин Б.Цолмонбаяр сонгогдсон бөгөөд дэд даргаар Х-Түц хамтлагийн жүжигчин Т.Бархүү сонгогдлоо.
Энэхүү хорооны үндсэн зорилго нь соёл урлагийн бүх салбарт хүрч үйлчлэх төдийгүй залуучуудын соёл урлаг болон гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх, залуучууд руу чиглэсэн урлагийг сурталчлах, соёл урлагийн салбарт ажиллаж, уран бүтээл туурвиж буй залуучуудын эрх ашгийг хамгаалахад орших юм байна.
Урлагт хайртай, урлагийг хүндэлдэг, мөн залуу уран бүтээлчид гээд хэн ч гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд нь оролцож болох ажээ.
URL:




