Хятад улс валютын ханшийг удирдаагүй гэв

Америкийн санхүүгийн яам 27-ны өдөр “Олон улсын эдийн засаг, валютын ханшийн бодлогын тайлан”-г нийтэлжээ. Хятад зэрэг Америкийн худалдааны чухал түншүүд валютын ханшийг жолоодож , тэгш бус худалдааны давуу талаа ашиглаагүй гэж тайланд тэмдэглэсэн байна.

Энэ удаад нийтэлсэн сүүлийн хагас жилийн тайланд тэмдэглэхдээ, 2010 оны 6-р сард Хятад улс юаний ханшийг бүрдүүлэгч механизмд өөрчлөлт оруулж эхэлснээс хойш, юаний ам.доллартай харьцах ханш улам өсч, Хятадын ердийн төслийн алдагдлын зөрөөний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ буурч байна гэжээ. Үүнээс гадна Хятад улс иж бүрэн арга хэмжээг авч хэрэгжүүлж, валютын бодлогыг улам уян хатан болгож, зах зээлээр удирдуулсан валютын тогтолцоог бүрдүүлэх амлалт өгчээ. Эдгээр хүчин зүйлүүдээс авч үзвэл, Америкийн санхүүгийн яам Хятад улсыг валютын ханшийг удирдагч орон гэж үзэж байгаа нь зохисгүй юм гэсэн байна.

Америкийн санхүүгийн яамны үзэж байгаагаар, юаний ам.доллар болон бусад голлох валюттай харьцах ханшийг цаашид ч нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд юаний ханшийн өсөлтийг үргэлжлүүлэн нягтлан анхаарах болно гэжээ.

\Уртнасан.\china radio


URL:

Сэтгэгдэл бичих