Н.Энхбаярт хор өгсөн гэдэг нь О.Цолмонгийн ээлжит “жүжиг” байсан уу?
Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН,МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаярын үсийг шинжлүүлэхээр Солонгос улс руу явуултал хариу нь гарсан, түүнд удаан үхүүлдэг хор өгсөн байх магадлалтай хэмээн түүний гэргий О.Цолмон өгүүлж байсан билээ.
Үүнтэй зэрэгцэн ялтан Н.Энхбаяр өнгөрсөн 10 дугаар сараас хойш чухам ямар өвчин туссан нь албан ёсоор тодорхойгүй ч биеийн байдал нь тун муу хэмээн эмнэлэгт хэвтсээр байгаа. Энэ нь Нийслэлийн шүүхийн шийдвэрээр гарсан ялын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа хэрэг.
Мөн мөнөөх “үхүүлдэг хорны” тухай ярьсан О.Цолмон өдгөөг хүртэл чимээгүй байсаар л байна. Энэ талаар лавласан хүмүүст тэрээр “АНУ руу дахиад шинжилгээнд явуулсан. Хариу нь гараагүй” хэмээн хариулдаг аж.
Хачирхалтай нь уг хордсон гэх шинжилгээний хариуг өнөөг хүртэл хэн ч хараагүй гэнэ.
С.Содном
URL:













