“Titanic”-ийн хоолын цэсийг худалдав
Алдарт “Titanic” хөлөг 1912 онд далайд гарсан анхны аяллынхаа үеэр мөсөн уул мөргөж, живснээс хойш эрдэмтэд, судлаач, хайгуулчид тус хөлгийг өнгөөг хүртэл судалж, сонирхсоор ирсэн. Мөн тус хөлөг дээрээс бүрэн бүтэн үлдэж хоцорсон хөлгийн болоод зорчигчдын эд зүйлсийг ховор эдлэл цуглуулагчид болон хөрөнгөтнүүд үнэ хайрлахгүй худалдаж авдаг. Тэгвэл саяхан “Titanic” хөлгийн аяллын туршид дээд зэрэглэлийн зорчигчдод үйлчилж байсан гал тогооны “VIP” хоолны цэснүүдийг дуудлага худалдаагаар 36 мянган фунт стерлингээр худалджээ. Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр хоолны цэснүүдийг нэгэн цуглуулагч худалдаж авсан гэнэ. Эхний хоолны цэсэнд шарсан болон битүү чанасан үхрийн мах, шинэхэн хавчаар хийсэн тусгай хоол зэрэг амтлаг, тансаг хоолнууд багтжээ. Харин хоёр дахь хоолын цэс нь Бельфастад орших “Grand Central” зочид буудлын 1911 оны тавдугаар сарын 11-ны өдрийн хоолны цэстэй адилхан байсан байна.

Б.АНХТУЯА
URL:




